Monday, December 9, 2013

Архиваа ухаж байгаад нэг шүлэг оллоо.

Хамт төгсөж, хамт ажиллаж байсан найз маань, мастерт сурч тэр үед нь би гэдэг хүн компьютерийн багш нь байсан надад хурал дээр бичиж дамжуулж байсан.

Би "А" юм байна
Багш нарын хайртай  шавь нь юм байна
Би "B" юм байна
Бүлгийн оюутнуудынхаа аврал юм байна.
Би "C" юм байна
Бусдаас гуйхгүй амь юм байна
Би "D" юм байна
Бурханаас гуйлгатай зовлон юм байна
Би "F" юм байна
Багш нарын нүдэнд орсон хог юм байна.


Кккк. хөгжилтэй шүлэг байна. Цаасан дээр бичсэн нь гээгдэж мэднэ гэж бодоод цахим архивдаа ийнхүү оруулж байна.

Tuesday, November 5, 2013

“Хоёрдугаар эгнээнийхэн"-д хэлэх үг

           Нислэгийн үеэр сонин гарчиглаж сууж байгаад news week -харах өнцөг булангаас нэг нийтлэл олж уншсан юм. Зарим нэг хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлчих байх гээд нийтлэхгүй байсан юм. Гэхдээ би зөгнөсөн биш угаасаа ийм тавилантай "Хоёрдугаар эгнээнийхэнд хэлэх үг" нэртэй нийтлэлийг хүргэж байна.

“Хоёрдугаар эгнээнийхэн"-д хэлэх үг
2013 оны 10 сарын 8

Улс төрд нэг, хоёр, бүр гуравдугаар эгнээнийхэн гэсэн ойлголт бий. Нэгдүгээр эгнээ­нийхэнд намын дарга болоод тус намын үнэт зүйлийг тээж явдаг улс төрийн лидерүүд, фракциудын тэргүүнүүдийг багтааж болно. Өөрөөр хэлбэл, тэд эрх мэдэлд хамгийн ойр байж, намын бодлогыг тодорхойлж, албан тушаалыг эрэмбэлдэг, өөр бусад намууд болон фракци хоорондын хэлэлцээрт ордог хүмүүс.

Харин хоёрдугаар эгнээ­нийхэн бол дээрх нөхдүүдийн дэмжлэгтэйгээр албан тушаалд очиж, түүнийхээ ч өрийг төлдөг, нэг үгээр хэлбэл далласан газар нь “далдайж”, далайсан газар нь далд орж явах заяанд төрсөн хүмүүс. Нам сонгуульд яллаа гэхэд хамгийн ашигтай “мест” дээр очих ч үр шимийг нь тэднийг албан тушаалд томилсон эзэд нь хүртдэг. Өөрөөр хэлбэл ачааны хүндийг тэд л үүрдэг. “Бүтээн байгуулалтын цаг” дээр Ерөнхий сайд цементийн үнийн нэмэгдлээс болж тэднийг хэрхэн “хяргаж” байхыг харсан биз дээ. “Ажлаа хийж чадахгүй бол зайлаарай, ард чинь олон хүн байна” ч гэх шиг. Гэвч тэдэнд ч гэсэн “барлаг” хэрэгтэй шүү дээ. Тэд бол гуравдугаар эгнээнийхэн...

Sunday, September 29, 2013

"Миний ажлын ноу-хау", Ц.Оюунгэрэл, 2010 он


   Өмнөх 7 хоногт нэг ном уншлаа. Бодоод байсан ойрд ном уншаагүй юм байна. Өөртөө зориулж ном авахаасаа ч гар татдаг болчихжээ. Юунаас болов гээд бодсон жижигхэн хувийн бизнесээ эхлүүлснээс хойш өөртөө зориулж дэлгүүр хэсэх, ном авах, дуртай зүйлээ хийх, өөртөө зориулж зав гаргах гээч зүйл байхгүй болсон байна шүү. Ингэж болохгүй гэж мэдэж байгаа ч эхэлсэн зүйлийнхээ үр дүнг харж амжилттай үргэлжлүүлмээр байна. Ингээд Уншсан номынхоо талаар бичье. Би "Миний ажлын ноу-хау", Ц.Оюунгэрэл, 2010 он, номыг уншсан юм. Уг нь анх гарахад нь л уншихсан гэж бодож байлаа, чадахгүй байсаар одоо л нэг юм уншиж байна.  Зохиогч энэ номондоо өөрийн ажлын анхны гараанаас авахуулаад улс төрийн ажлаас бусад бүх ажлын түүхийг өгүүлж, мөн ажил бүрээс суралцсан мэдэж авсан зүйлээ бидэнд зөвлөгөө болгохоор оруулсан нь надад маш их таалагдсан.

Monday, July 8, 2013

Хаана хүрэх гээд ингэж гүйгээд байгаа юм бэ


       Энэ зураг дээрх эмэгтэй хаана хүрэх гээд ингэж цаг хугацаатай уралдаад гүйгээд байгаан бол до. Нэг талаас авч үзэхэд цаг хугацаатай уралдаж гүйж ажиллаж амьдарч байгаа нь сайн ч бидний аз жаргал, хайж байсан олон зүйлийн дэргэдүүр бид аль хэдийнэ гүйгээд өнгөрчихлөө, магадгүй цаашид ч гүйгээд өнгөрч мэдэхээр байна. Энэ зургыг хараад яг л өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санагдчихлаа.
Цаг хугацаа яг л харавсан сум шиг өнгөрч байна. Бид завгүй, маш завгүй ажиллаж толгой ч өөд татаж чадахгүй явж байх хооронд бидний залуу нас, аз жаргал, урсаад өнгөрч байна.

Monday, May 13, 2013

keep calm

I am strong


Би бол нүүдлийн цахилгаан станц.

Би нүүдлийн цахилгаан станц
Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаасаа уудлах
Өнгө гэрэл өөрөөсөө нэрэх
Би нүүдлийн цахилгаан станц
              Сэдвийг нүүрс шиг залгилж
              Сэрхүйн зууханд шатааж
              Шүлэг болгон шөнийг сүлэх
              Шүүдэр тоолон гэгээ цацах
              Би нүүдлийн цахилгаан станц
Арьсгүй гараагаа хорвоог тэмтэрч
Аль харанхуйруу судсаараа гэрэл өртөөлөх

Wednesday, April 3, 2013

Mongoliin neriig barisan deeremiin buleglel




         Mongoliin neriig barisan heden deeremiin bulguud bolichihoosoi. Undserheg uzel gej yu boloh ? Eh oron, ard tumenee herhen hamgaalah be? ene talaar Mongoliin heden deeremiin buleg yamar bodoltoi bdag yum boldo. Tolgoigoo jaahan ajilluulmaar yum da. Tolgoigoo ajilluulna geheer tolgoigooroo morgoh bish shuu. kkkk medeh l teneg garuudiin buugnurul. kkkkk

      Manai mongolchuud heden 100, heden 1000- aaraa gadaadad ajillaj amidarch bgaa. Sain muu yanz buriin l ajil hiij bgaa. Herev ter ornuudad manai heden teneguud shig ulsiin ner barisan deeremchid bdag bol uneheer hetsuu, uruvduj bna. Minii bodloor magadgui ene bulegleluudiin ahlah, udirdagchid, tolgoilogchid solongos -t ikh daramtluulj zoduulj ikh zovj amidarch irsen orovdoltoi humuus bdag bh. Tegeed ter setgelee taitgaruulah gej id saihan zaluu nasandaa yavaa mongoliin ireedui bolson saihn zaluusiin teneg munhag sanaagaa guitselduulehed ashiglaj hunii garaar mogoi bariuldag biz. Mogoi bariulah gedeg ni deerelhej zodoj bui heden nuhdiin neg ni gai taarch uhvel hen hereg huleeh be? hunii gar hul bolj yavaa nogoo zaluus. Bulegleliin gishuun gej yavj bgaa ch ene mash ersdeltei ajil. Tanai deeremiin buleg yu ch hiij medne.

Monday, April 1, 2013

Сэтгэл гэгэлзээд байна...

           Өнөөдөр гадаа тогтуухан үнэхээр сайхан орой байна. Хэн нэгэнтэй хөтлөлцөөд алхаж баймаар гайхалтай үдэш байна. Өглөөхөн л цас орж байсан харин одоо бол налгар намрын орой шиг л байна. Магадгүй маргааш цас эсвэл шороогоор шуурч ч мэднэ. ккк. Яаж ч хувирч мэдэх ааштай улирал. Энэ бол мэдээж хаврын улирал. Хаврын тэнгэр яагаад ийм олон ааштай байдаг байна, ааш нь олдохгүй хэцүү юм. Хачирхалтай нь хавар ийм ааш муутай, тогтворгүй байхад би түүнд дуртай. Хаврын тэнгэр хэдий ааш муутай ч цаг агаар нь таалагдахгүй байсан ч өөр нэг чухал увидас хаварт байдаг .

Tuesday, March 12, 2013

Where Is My Promotion?

       Энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг маш ховорхон аз завшаантай тохиол тийм ч учраас маш нандин энэ боломжийг ховорхон олдох тавилан гэж ойлгуулах гэж зүүний үзүүр дээр будаа тогтох төдий хувь тавилан гэж хэлдэг байх. Сүнс хэзээд мөнх байж энэ хорвоод эргэж төрдөг гэдэгт би итгэдэг ч дахин яг энэ цаг хугацаа, энэ орчин, энэ хүмүүсийн дунд энэ мэдрэмжийг мэдэрч энэ биеэр төрөх боломжгүй. Ийм учраас яг одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж зорилготой, урам зоригтой хийсэн бүтээсэн зүйлтэй, нэр хүндтэй амьдрахсан гэж би боддог. 

Wednesday, January 30, 2013

Үнэн үг


Ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ
Өөрийгөө ухаантай гэж итгэдэг хүнийг л хэлнэ.

JCI Leader хэмээх их айлд зочилсон анх орсон сэтгэгдэл

JCI хэмээх хамтдаа хөгждөг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан албан ёсны байгууллага байдаг талаар би олон удаа сонсож байсан.

1000 сонсохоор нэг үз гэдэг үгний дагуу JCI Leader -ийн 2013 оны ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслолд миний бие оролцохоор шийдэж оролцсон юм.


ёслолын талаар анхны сэтгэгдэлээ бичиж үлдээх гэсэн юм. Магадгүй хэдэн жилийн дараа уншаад инээх биз.

Monday, January 21, 2013

Одноогийн ярилцлагын цагын үзсэн сэтгэгдэл.

Өнөөдөр ажлын цагаасаа илүү гарган Odno's talk show үзлээ. 1,2, 3 дугаарыг үзэж байна. Нэвтрүүлэх маш чөлөөтэй энгийн өгөөжтэй болж байна.
Хамгийн анхны дугаарын оролцогч нь Зохиолч Чинагийн Галсан гуай байлаа.
Дэлхийн Монгол зохиолч хэмээн нэрлэгддэг Чинагийн Галсан. Онгод хиймориор цалгисан энэ уран бүтээлч маань сая мод тарихыг хүсчээ. Түүний мөрөөдөл биелэж, борооны машин ч бүтээж... түүнчлэн уран бүтээл тэр дундаа гайхамшигт зохиолуудынх нь тухай, тэдгээрийг хэрхэн бүтээсэн тухай хуучилж байна. Энэ хүн ямар сайхан хүн бэ.

Зохиолч хэлэхдээ "Би бол өөрийнхөө амьдралын найруулдаг найруулагч нь "
Миний үзсэн харсан хийсэн бүхэн тохиолдлынх биш би өөрөө хүсэж чиглүүлсэн учраас л би энэ бүхнийг хийсэн. Цаашидаа ч хаашаа чиглэхээ мэддэг.

Сүүлийн жилүүдэд Мэдээллийн технологийн салбар хэлбэрийн хувьд маш сайн хөгжсөн ч агуулга, агуулгын чанарын тухайд анхаарал хандуулаагүй.


Амьдрал үнэхээр гайхалтай баян, үүнийг мэддэг болохоор би өөртөө үргэлж итгэлтэй байдаг.  Миний бие Мэдээллийн технологийн салбарт 6 -н жил ажиллаж байна. Би эзэмшсэн мэргэжилдээ хайртай, энэ салбарт багтаж орсондоо ч баярладаг.  Учир нь энэ салбар цаг үргэлж хөгжиж байдаг учраас би энэ хөгжлийг дагаж цаг үргэлж суралцах шаардлага гардаг.  

монгол улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан “нээлттэй эхийн програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг дээр.

Сүүлийн  жилүүдэд мэдээллийн технологийн салбар хэлбэрийн хувьд маш сайн хөгжсөн ч агуулга, агуулгын чанарын тухайд анхаарал хандуулаагүй.

Wednesday, January 2, 2013

2012 онд би...

2012 онд


Бүжиглэх, дуулах дуртай охиноо хүүхдийн ордонд бүжгийн дугуйланд оруулав.

Миний охин сайн сурч байгаа бас их хөдөлгөөний эвсэл сайтай болсон.