Өнөөдөр гадаа тогтуухан үнэхээр сайхан орой байна. Хэн нэгэнтэй хөтлөлцөөд алхаж баймаар гайхалтай үдэш байна. Өглөөхөн л цас орж байсан харин одоо бол налгар намрын орой шиг л байна. Магадгүй маргааш цас эсвэл шороогоор шуурч ч мэднэ. ккк. Яаж ч хувирч мэдэх ааштай улирал. Энэ бол мэдээж хаврын улирал. Хаврын тэнгэр яагаад ийм олон ааштай байдаг байна, ааш нь олдохгүй хэцүү юм. Хачирхалтай нь хавар ийм ааш муутай, тогтворгүй байхад би түүнд дуртай. Хаврын тэнгэр хэдий ааш муутай ч цаг агаар нь таалагдахгүй байсан ч өөр нэг чухал увидас хаварт байдаг .
Тэр нь сэтгэл гэгэлзэх мэдрэмжийг бий болгож чаддаг.
Сэтгэл гэгэлзээд байна хаашаа ч юм бэ яараад
Надруу хүн бүхэн мишээгээд байх шиг
Улам хөөрхөн болжээ гэж хүмүүс шивнээ
Үнэндээ юунаас болж догдлоод байгаа юм бол гээд нэг дууны үг байдаг.
Яг л дууны үг шиг байдаг болохоор би хавар цагт дурладаг, яг л ийм хаврын улиралд би сэтгэл гэгэлзэх мэдрэмжийг хамгийн ихээр мэдэрч, нэг зүгт яарч,догдолж чаддаг. Ийм үед миний хувьд нөгөө эрхэмсэг зан, их зангаа гээж яг л өөрийнхөө төлөө бусдын өмнө буулт хийж чадахаар байдаг. Эсвэл би яг хавартай адилхан ааштай болохоор хаварт дуртай байдаг байж магадгүй. Ааш муутай, эсвэл ааш нь олдохгүй хайртай хүмүүсээ ойр дотно хүмүүсээ зовоодог гээд л би нэрээ яг л хавар шиг юм байна.kkkk

No comments:
Post a Comment