JCI хэмээх хамтдаа хөгждөг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан албан ёсны байгууллага байдаг талаар би олон удаа сонсож байсан.
1000 сонсохоор нэг үз гэдэг үгний дагуу JCI Leader -ийн 2013 оны ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслолд миний бие оролцохоор шийдэж оролцсон юм.
ёслолын талаар анхны сэтгэгдэлээ бичиж үлдээх гэсэн юм. Магадгүй хэдэн жилийн дараа уншаад инээх биз.
JCI -ийн залуус зүгээр хөгжилдөх гэж цуглардаг залуус биш юм байна. Уулзалтын эхэнд "Монгол дахь бизнесийн гацаа ба гарц" сэдвээр УИХ -н гишүүн Ганбаатарын илтгэлийг сонсож ярилцсан. Энэ уулзалт ярилцлага туйлын үр дүнтэй байж, маш олон шинэ содон зүйлийг сонссон.
1000 сонсохоор нэг үз гэдэг үгний дагуу JCI Leader -ийн 2013 оны ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслолд миний бие оролцохоор шийдэж оролцсон юм.
JCI -ийн залуус зүгээр хөгжилдөх гэж цуглардаг залуус биш юм байна. Уулзалтын эхэнд "Монгол дахь бизнесийн гацаа ба гарц" сэдвээр УИХ -н гишүүн Ганбаатарын илтгэлийг сонсож ярилцсан. Энэ уулзалт ярилцлага туйлын үр дүнтэй байж, маш олон шинэ содон зүйлийг сонссон.
Илтгэлийн үед болон тухайн арга хэмжээн дээр сонссон сайхан үгс, агуулгын талаар зарим нэгийг тэмдэглэж үлдээе.
Би энэхүү арга хэмжээнд оролцсоноор дараах зүйлийг ойлгож мэдэж авсан төдийгүй хэд хэдэн сайн найзтай болсон.
- Нэг үеийн залуус бид нэг зорилгын төлөө тэмцэж, хоорондоо маш сайн ярилцаж, ярилцах зөвлөлдөхөд цаг гаргаж байх хэрэгтэй үүний үр дүнд бид нэгдмэл санаа бодолтой болж нэг зүгт харж чадах болно. Нэг үеийнхэн нэг нэгдмэл санаа бодолтой байх нь өөрчлөлт шинэчлэлтийг илүү хүчтэй авчирдаг.
- Өрсөлдөөнд оролцоход өөрийн давуу болон сул талаа мэддэг байж, давуу талаа ашиглан өрсөлдөгчийнхөө сул талруу дайрах хэрэгтэй.
- Өөрийн давуу талаа мэдэж, маш хурдтай байж залуу насанд хурдтайгаар илүү хөдөлмөрч амьдрах хэрэгтэй.
- Хамтаар ажиллах багаар ажиллах чадвартай байх. Хэрэв та удирдагч бол шилдэг мэргэжилтэнг биш шилдэг баг, шилдэг хэлтэс, шилдэг хамт олонг шалгаруулж шагна, урамшуул.
- Залуу нас маш богинохон яг л ямааны сүүл шиг энэ богинохон насанд маш үр дүнтэй эерэг бүтээлч хандлагатай байж, эргэж харах үед харамсахгүй амьдрах хэрэгтэй.


No comments:
Post a Comment