Monday, July 8, 2013

Хаана хүрэх гээд ингэж гүйгээд байгаа юм бэ


       Энэ зураг дээрх эмэгтэй хаана хүрэх гээд ингэж цаг хугацаатай уралдаад гүйгээд байгаан бол до. Нэг талаас авч үзэхэд цаг хугацаатай уралдаж гүйж ажиллаж амьдарч байгаа нь сайн ч бидний аз жаргал, хайж байсан олон зүйлийн дэргэдүүр бид аль хэдийнэ гүйгээд өнгөрчихлөө, магадгүй цаашид ч гүйгээд өнгөрч мэдэхээр байна. Энэ зургыг хараад яг л өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санагдчихлаа.
Цаг хугацаа яг л харавсан сум шиг өнгөрч байна. Бид завгүй, маш завгүй ажиллаж толгой ч өөд татаж чадахгүй явж байх хооронд бидний залуу нас, аз жаргал, урсаад өнгөрч байна.


        Хэзээ бүх зүйл тэгш сайхан болж нуруу тэнийнэ, тэр үед л хайртай хүмүүстэйгээ сайхан жаргалтай мөчүүдийг өнгөрүүлье гэж бодно. Тэнэг байгаа биз үнэндээ тийм цаг байхгүй ч байж магадгүй учир нь бидний шунал хязгааргүй, эсвэл чиний сэтгэл ханах тэр үед чиний дотно хайртай хүмүүс чинь дэргэд чинь байхгүй ч байж магадгүй.

         Ганцхан чамд цаг хугацаа байдаг юм биш бүх зүйлд цаг хугацаатай чиний сэтгэл ханах тэр өдрийг хүлээхгүй бусдын цаг хугацаа ч бас урсаж байгаа тэд ч бас амьдрах ёстой. 

Бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, олдсон хором бүрийн аз жаргалыг мэдэрч зорилготой эрч хүчтэй амьдрах хэрэгтэй юм байна. Тэгж байж л бид харамсах зүйлгүй сэтгэл хангалуун амьдарч чадна. 

No comments:

Post a Comment