Monday, January 21, 2013

Сүүлийн жилүүдэд Мэдээллийн технологийн салбар хэлбэрийн хувьд маш сайн хөгжсөн ч агуулга, агуулгын чанарын тухайд анхаарал хандуулаагүй.


Амьдрал үнэхээр гайхалтай баян, үүнийг мэддэг болохоор би өөртөө үргэлж итгэлтэй байдаг.  Миний бие Мэдээллийн технологийн салбарт 6 -н жил ажиллаж байна. Би эзэмшсэн мэргэжилдээ хайртай, энэ салбарт багтаж орсондоо ч баярладаг.  Учир нь энэ салбар цаг үргэлж хөгжиж байдаг учраас би энэ хөгжлийг дагаж цаг үргэлж суралцах шаардлага гардаг.  

монгол улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан “нээлттэй эхийн програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг дээр.

Сүүлийн  жилүүдэд мэдээллийн технологийн салбар хэлбэрийн хувьд маш сайн хөгжсөн ч агуулга, агуулгын чанарын тухайд анхаарал хандуулаагүй.
Харин  2012 оноос эхлэн удирдлагууд мэдээллийн технологийн салбарыг агуулгын хувьд анхаарч эхлээд байна. Тоног төхөөрөмж л байхад түүнийг мэдээллийн технологи гэж ойлгож, компьютер худалдаж авахад програм хангамжийг огт үнэгүй гэж ойлгох, эсвэл дотор нь угаасаа л байдаг гэсэн сэтгэлгээнээсээ салаагүй хүмүүс одоо ч байсаар.

Манай улсад удирдлагуудын анхаарал хандуулсан ажил нь хэрэгжиж бусад ажил нь хүлээгдэж байдаг бараг жам болж. Хичнээн сүлжээ, тоног төхөөрөмж байгаад ч тэдгээрийн хооронд мэдээллийн урсгалыг зохицуулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдээллийн систем, програм хангамж байдаг гэдгийг удирдлагууд одоо л ойлгож байх шиг байна.

Удирдлагын түвшинд мэдээллийн технологийн агуулга, чанарын талаар ойлголт бий болох үйл явцад twitter, facebook маш ихээр нөлөөлж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Үүний ачаар их хурлын гишүүд, төрийн өндөрлөгүүд, том жижиг олон дарга нар, мэдээллийн технологи, мэдээллийн систем, програм хангамж, аюулгүй байдал гэсэн үг үсгийг сонирхож эхэлсэн.
                     







No comments:

Post a Comment