Monday, May 13, 2013

Би бол нүүдлийн цахилгаан станц.

Би нүүдлийн цахилгаан станц
Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаасаа уудлах
Өнгө гэрэл өөрөөсөө нэрэх
Би нүүдлийн цахилгаан станц
              Сэдвийг нүүрс шиг залгилж
              Сэрхүйн зууханд шатааж
              Шүлэг болгон шөнийг сүлэх
              Шүүдэр тоолон гэгээ цацах
              Би нүүдлийн цахилгаан станц
Арьсгүй гараагаа хорвоог тэмтэрч
Аль харанхуйруу судсаараа гэрэл өртөөлөх

Халиун талаасаа ургасан
Халуунтай хүүхэд шиг уухилсан
Би нүүдлийн цахилгаан станц
             Өөнтөг сэтгэлийнхээ хөөрөлд автаж
             Өдөртөө хэд асаж унтардагч
             Дэлхийн цөмөөсөө хүйгээрээ цэнэглэгдэж
             Дээд тэнгэрийн ордонд хүслээрээ хэлхэгдсэн
             Би нүүдлийн цахилгаан станц

Энэ шүлэг надад маш их таалагдаж, надтай дэндүү адилхан санагдсан учраас сонсож байгаад бичлээ.                               Би бол нүүдлийн цахилгаан станц.

Эх сурвалж: Монгол туургатаны зуун эрхэм -нэвтрүүлэг Б.Лхагвасүрэн

No comments:

Post a Comment