2012 онд
Бүжиглэх, дуулах дуртай охиноо хүүхдийн ордонд бүжгийн дугуйланд оруулав.
Миний охин сайн сурч байгаа бас их хөдөлгөөний эвсэл сайтай болсон.
2012 оны 3 сард охиноо өөрийнх нь хүсэлтээр "Унагалдайн мухлаг" хүүхдийн нэвтрүүлэгт оролцуулав.
Солонгос улсын Сөүл хотод WeGO олон улсын байгууллагын гишүүн орнуудын семинарт
2012-оны 7 сард оролцов.
Багш байсан цаг үе миний хувьд маш сайхан үе байсан. Харин 2012 онд Цахим дээд сургуульд 2-6 сарын хугацаанд багшиллаа. Энэ хугацаанд оюутнуудын дунд "Мэдээллийн технологи" сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулсан.
Их хурлын сонгууль, орон нутгийн сонгуулиар хөдөө орон нутагт 2 удаа томилолтоор ажиллаа.
Төв аймаг. 107 хүний бүрэлдэхүүнтэй.
Говьсүмбэрт хийсэн сургалт
Зуны амралтыг найзуудтайгаа хамт аялаж өнгөрүүллээ.
Англи хэл сурахаар Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж эхлэв.
Англи хэлний илтгэлийн тэмцээнд багаараа оролцов.
Хотын соёл зөвлөлдөх уулзалтад "Нийслэл хотын хөгжилд мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг" сэдэвт илтгэл хэлэлцүүлэн, уг илтгэлээ эмхтгэлд хэвлүүлэн, мөн илтгэлийн талаар Улаанбаатар радиод яриа өглөө.
Хамрын хийдрүү 2 дох жилдээ аяллаа.
Худалдан авах үйл ажиллагааны сургалтад тэнцэж сертификат авсан. 3 жил худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
Анх удаа төрийн ордонд орж семинарт оролцлоо. Мэдээллийн аюулгүй байдал сэдэвт өдөрлөг.
Сагс тоглож чаддаггүй, сонирхож байгаагүй хүн ННЗБ-уудын дунд зохиогддог сагсны тэмцээнд оролцов.
Гайхалтай үр өгөөжтэй сайхан жил болж өнгөрлөө. 2013 онд үүнээс илүү олон зүйлийг амжуулна гэдэгтээ итгэлтэй байна. Амжилт
No comments:
Post a Comment