Monday, January 21, 2013

Одноогийн ярилцлагын цагын үзсэн сэтгэгдэл.

Өнөөдөр ажлын цагаасаа илүү гарган Odno's talk show үзлээ. 1,2, 3 дугаарыг үзэж байна. Нэвтрүүлэх маш чөлөөтэй энгийн өгөөжтэй болж байна.
Хамгийн анхны дугаарын оролцогч нь Зохиолч Чинагийн Галсан гуай байлаа.
Дэлхийн Монгол зохиолч хэмээн нэрлэгддэг Чинагийн Галсан. Онгод хиймориор цалгисан энэ уран бүтээлч маань сая мод тарихыг хүсчээ. Түүний мөрөөдөл биелэж, борооны машин ч бүтээж... түүнчлэн уран бүтээл тэр дундаа гайхамшигт зохиолуудынх нь тухай, тэдгээрийг хэрхэн бүтээсэн тухай хуучилж байна. Энэ хүн ямар сайхан хүн бэ.

Зохиолч хэлэхдээ "Би бол өөрийнхөө амьдралын найруулдаг найруулагч нь "
Миний үзсэн харсан хийсэн бүхэн тохиолдлынх биш би өөрөө хүсэж чиглүүлсэн учраас л би энэ бүхнийг хийсэн. Цаашидаа ч хаашаа чиглэхээ мэддэг.


Энэ хүний амьдралын зорилго нь маш тодорхой байгаа нь үнэхээр гайхалтай

60 ширхэг ном бичих
нэг сая мод тарих
Эх орондоо бороог буцааж авчрах гээд л амьдралын зорилго нь маш тодорхой байлаа.
Энэ хүн  бүх зүйлийг сайханаар хайрлаж бас хөгширсөн гэж бодолгүй зорилготой амьдарч байгааг хараад үнэхээр урам зориг орлоо. 

Ямааны сүүл шиг ахархан богино залуу нас гэж хэлж байна. Энэ богинохон амьдралд хийсэн зүйлтэй урам зоригтой амьдрах сан.


Өөрийгөө магтаж өөртөө баяр хүргэж өдөр бүрийг шинээр эрч хүчтэй амьдарч бай.
энэ хүн Герман хэлээр 33 монгол хэлээр 7 ном бичиж байгаа гэнэ. 

Одоо 240,000 мод тариад байгаа гэнэ.

Өөрийгөө ийм гялалзсан сайхан эрч хүчтэй ийм аавын охины ажил бүтэхгүй ядаг юм бэ?

Өөртөө итгэдэг омголон  өөрийгөө үнэлэж чаддаг хүний хийсэн бас санаачилсан ажил бүтэх нь тодорхой.

No comments:

Post a Comment