Өмнөх 7 хоногт нэг ном уншлаа. Бодоод байсан ойрд ном уншаагүй юм байна. Өөртөө
зориулж ном авахаасаа ч гар татдаг болчихжээ. Юунаас болов гээд бодсон жижигхэн
хувийн бизнесээ эхлүүлснээс хойш өөртөө зориулж дэлгүүр хэсэх, ном авах, дуртай
зүйлээ хийх, өөртөө зориулж зав гаргах гээч зүйл байхгүй болсон байна шүү.
Ингэж болохгүй гэж мэдэж байгаа ч эхэлсэн зүйлийнхээ үр дүнг харж амжилттай
үргэлжлүүлмээр байна. Ингээд Уншсан номынхоо талаар бичье. Би
"Миний ажлын ноу-хау", Ц.Оюунгэрэл, 2010 он,
номыг уншсан юм. Уг нь анх гарахад нь л уншихсан гэж бодож байлаа, чадахгүй
байсаар одоо л нэг юм уншиж байна. Зохиогч энэ номондоо өөрийн ажлын анхны гараанаас
авахуулаад улс төрийн ажлаас бусад бүх ажлын түүхийг өгүүлж, мөн
ажил бүрээс суралцсан мэдэж авсан зүйлээ бидэнд зөвлөгөө болгохоор оруулсан нь надад маш их
таалагдсан.
Би номын тэмдэглэлийг дэвтэртээ
буулгаж авахдаа голдуу зөвлөгөөнүүдийг тэмдэглэж авсан. Хэдийгээр өнөөгийн
нийгэмд эмэгтэй эрэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй мэт болов чиг эмэгтэйчүүдийн
байр суурь эрэгтэйчүүдийнхээс ямагт дор байдаг. Хэрэв эмэгтэй хүн эр хүнтэй
адил түвшинд байр суурь эзэлж яваа бол эмэгтэй нь эрэгтэйгээсээ 5 дахин илүү
хичээл зүтгэл гаргаж байж энэ түвшинд хүрсэн гэсэн үг юм.
Утгагүй сонсогдож болох ч олон зуун жилийн туршид ноёрхож ирсэн эцгийн эрхт ёсноос үүдэлтэй эмэгтэйчүүдийг үл оошоох үзэл өнөөг хүртэл байсаар байгаа юм.
Энэ утгаараа номын зохиогч эмэгтэйг би маш их хүндэлдэг. Өнөөгийн байгаа түвшинд хүрэх гэж маш их шаргуу хөдөлмөрлөж, олон саад бэршлээс, асуудлыг даван туулж байж энэ түвшинд хүрсэн байх гэж боддог. Тиймээс ч би энэ хүний туршлага болох зөвлөгөө бүрийг чухалчлан тэмдэглэн авсан юм.
Номыг
уншаад надад “би ч бас өөрийн ажил, амьдралын түүхээр ном бичиж болох юм
байна” гэсэн санаа төрсөн. Гэхдээ одоо биш л дээ. Ямартай ч өөрийн
түүхийг ингэж ном болгон бичихийг хүсэж байна. Би өөрийгөө мундаг хүн гэж
хэлэхгүй ч надаас суралцах эсвэл миний туулсан зам шиг замаар яваа хэн нэгэнд
миний зөвлөгөө хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
За ингээд төгсгөлд нь зохиогчийн зөвлөгөөнөөс хэдэн чухал зөвлөгөөг хүргэе.
1.
Сэтгэлээ үргэлж сэргэг байлга, бүү дөжир. Ямар нэгэн зүйлийн төлөө чин сэтгэлээсээ
санаа зовж, сэтгэл тавьж байж, шийдэх арга замыг ч мөн олно. Бүх
зүйлд сэтгэл зовохоо больж, дөжирч эхэлбэл асуудлыг шийдэх чадвар тань ч мөн
адил байхгүй болж байгаагийн илрэл.
2.
Шудрага бай. Амьдралын замын хүзүү урт шүү дээ. Таны шурдрага бус явдлын үр дүн
нэгэн цагт гарч ирж л таарна. Цаашид илүү сайхан зам таныг угтаж байгаа
тэр замд бул хар чулуу
болж таны ирээдүйг хааж, саад болох шудрага бус явдлыг одоо
битгий хийгээрэй.
3.
Хүнтэй харилцаж сур. Бидний хийх, хийсэн ажил хүний төлөө, би үргэлж бусадтай
харилцаж, нийгмийн
харилцаанд орж байдаг. Тиймээс бид бусдад ойлгомжтой ярьж
хэлж, ойлгуулж сурах хэрэгтэй.
4.
Өөрийгөө нээ. Хүн бол олон хуудастай ном. Хийх дуртай зүйлтэй, хийж чаддаг зүйлтэй байх хэрэгтэй. Бид өөрийнхөө сонирхож
байгаа зүйлийг хийхэд цаг гаргаж, түүнээсээ аз жаргал,
баяр баясгаланг мэдэрч амьдрах хэрэгтэй.
5.
Ажлын төлөвлөгөө гаргаж сурах. Юу хийж чадах, хэнд зориулж, ямар
хугацаанд хийх гээд төлөвлөгөө гаргаж сурах хэрэгтэй.
6.
Заримдаа зүгээр л амьдар. Бид үргэлж маргаашийг бодож stress, хөгшрөлт, дарамтад автаж байдаг. Нэг найз маань ”Үртэй
хүн, Үхдэггүй ” гэж хэлж байсан үнэхээр ч тийм , бид тасралтгүй толгойгоо ажлуулж,
үхэх талаарх ч бодож амждаггүй. Гэхдээ Хааяа ч болов тархиа чөлөөлж, зүгээр л
амьдар. Юунд ч яарахгүй, сэтгэл тайван. йм
үед бид яарч тэвдэж явахдаа хараагүй олон сайхан зүйлсийг олж харах болно.
7.
Том зорилго тавь. Том зорилго тавьж байж, амжилтад хүрнэ
8.
Суралц. Хүн насан туршдаа суралцаж байдаг гэдэг үг байдаг ч зорилготой суралцах
нь хамгаас чухал. Үүссэн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан, зорилготой суралц
9.
Аз жаргалтай, ёс зүйтэй бай. Сэтгэл хангалуун амьдар, мэдээж ёс зүйтэйгээр.
10.
Ажилтай бай, ажил зохио. Хийх ажилтай, хийсэн ажилтай байх нь чухал. Хэрэв хийх
ажил байхгүй байгаа бол, чадах ажлаа зохиож хий.
No comments:
Post a Comment