Tuesday, March 12, 2013

Where Is My Promotion?

       Энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг маш ховорхон аз завшаантай тохиол тийм ч учраас маш нандин энэ боломжийг ховорхон олдох тавилан гэж ойлгуулах гэж зүүний үзүүр дээр будаа тогтох төдий хувь тавилан гэж хэлдэг байх. Сүнс хэзээд мөнх байж энэ хорвоод эргэж төрдөг гэдэгт би итгэдэг ч дахин яг энэ цаг хугацаа, энэ орчин, энэ хүмүүсийн дунд энэ мэдрэмжийг мэдэрч энэ биеэр төрөх боломжгүй. Ийм учраас яг одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж зорилготой, урам зоригтой хийсэн бүтээсэн зүйлтэй, нэр хүндтэй амьдрахсан гэж би боддог. 



      Амьдрал гайхалтай баян би юу хийхийг хүснэ, юуг мөрөөднө би яг л тэгж амьдардаг хэдийгээр хүнд зурсан зураг, төөрөг тавилан хувь тохиол үйлийн үр гэж байдаг ч энэ бүхэн ч бас бидний бодсон санасан зорьсон бүтээсэн, үйлдсэн үйлийн минь үр дүн байдаг.

        Миний яаж амьдрах нь зөвхөн надаас шалтгаалдаг гэдэгт би итгэдэг. 

      Тиймээс ч би хичээж амьдарч байгаа маш их хичээж байгаа. Би энэ хичээл зүтгэлийн үр дүнг өөрөө мэдэрч амьдралд, ирээдүйдээ итгэх эрч хүчээр цэнэглэгддэг.

    Цэнэглэгдэхийн тухайд гар утас тогонд залгагдаж цэнэглэгддэг бол би харин магтаал сайхан үг, үр дүнгээр цэнэглэгддэг. Хамгийн хүчтэй цэнэг бол магтаал, би магтуулмаар байна. Би сайхан үг сонсмоор байна. хийсэн бүтээсэн зүйлийнхээ үр дүнг бусдаар үнэлүүлэхийг хүсэж байна. Яагаад хүмүүс нэгнийхээ талаар сөрөг үг яриаг хамгийн их ярьж тэр хүний сайхан чанарыг бага яриад байна. 

     Сайхан үг хэллээ гээд биднээс юу унана гэж. Сөрөг үг яриа нууцаар ярьсан ч эзнийхээ чихэнд хүрдэг. Харин сайхан үг бол хаа нэгэн газар мартагдаад байна. Надад ч мөн ялгаагүй ийм л байдаг. Би маш сайхан агуулгын талаар эерэг бүтээлч санааг ярьж байхад шал хамаагүй хувцаслалтын маань талаар шүүмжилэн хов хэлэлцэж суудаг байна. Тэр мөчил хамгийн чухал нь агуулга байсан юм шүү дээ. Хүмүүс олны өмнө ярихдаа зүгээр л бодсон зүйлээ толгой орсон зүйлээ ярьдаггүй шүү дээ. Маш их бодож судалж, тодорхой болсон, зөв гэж бодсон зүйлээ бусдад албан ёсоор танилцуулна. Гэтэл тийм чухал мөчид юбканы урт богино өнгө энэ тэрийг ярилцаад сууж байдаг. Өрөвдөлтэй бас арай дэндүү байна. Энэ зүгээр л жишээ хүмүүс ийм л байна Бид хэзээ нэгнийхээ муугаас өрсөж сайныг харж сайн сайхныг ярьж хэлэлцэж сурах юм бол доо. 

       Магтаалын урмын үгийг бусдаас бүү харамал, харин алдаа оноог нь аятайхан ойлгуулж сурах хэрэгтэй юм байна. Эсвэл алдааг заавал хэлэх биш алдааны эсрэг сайныг нь илүү их сайшаа тэгвэл магтуулсан чанар улам томорч газар авч өчүүхэн бага алдааг үгүй болгочихно.


     Хэрэв та үүнийг уншсан бол хажуудаа байгаа хэн нэгний сайхан чанарыг санаа зоволгүй хэлээрэй.




No comments:

Post a Comment