Monday, March 31, 2014

Боловсролд оруулах хөрөнгө оруулалт

        Өнөөг хүртэл сүртэй хураасан хөрөнгөгүй ч олсон орлогоо боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтынхаа ачаар амьдарч байна да. Хоошид ч энэ хөрөнгө оруулалтын үр дүнгээр амар тайван амьдарч чадна гэдэгтээ итгэдэг. 

Зөвхөн өөрийнхөө боловсролд анхаарахаас гадна Үр хүүхдийн маань боловсрол бас тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хүн бүр л хүүхдээ сайн хүн болоод цаашид зөв замаар сайхан амьдраасай гэж хүснэ. Үүний тулд гэр орны хүмүүжил, цэцэрлэг, сургууль гээд бол боловсролын асуудал байна. Гэр оронд эцэг эх нь сургаж болох ч цэцэрлэг сургууль зэрэг нь эцэг эхээс хамаарахгүй зүйлс олон байна. Хүрэлцээ муу дээр нь сургалтын чанар. 


Улс орон боловсролын салбартаа хөрөнгө оруулалт сайн  оруулахгүй бол Шорон, засан хүмүүжүүлэх салбарт их мөнгө зардаг гэдэг үг байдаг. 

Үнэхээр ч тийм 

Сайн сурсан ч муу сурсан ч хамт олон хүмүүжил, нийгэмшил гэдэг зүйлийг сургууль олгож байдаг.

Гэхдээ мэдээж сургаж байгаа хойно сайн сургахыг бас сайн сурахыг хичээх хэрэгтэй.

      Муу ч сайн ч цэцэрлэгээр хүмүүжиж, 10 жилийн боловсрол эзэмшсэн, их, дээд сургуульд 4 жил сурсан гэх мэтээр суралцсан хүмүүс, хашаанаасаа хогоо гаргаж хаяхгүй, эмэгтэй хүнд гар хүрэхгүй, бусадтай хэл амаа ойлголцох чадвартай, бусдыг хүндлэх үзэл сурталтай болсон байдаг. Тийм болохоор боловсрол гэдэг маш чухал.

      Зарим хүмүүс чанаргүй хэтэрхий олон их дээд сургууль байна гэдэг ч миний хувьд байсан нь дээр сурах нь сайн сурч, номыг нь сурахгүй нь номхоныг нь сурч нийгэмшиж гарах хэрэгтэй гэж боддог. 

       Их дээд сургууль хувийн салбарын ачаар хүрэлцээтэй байгаа ч цэцэрлэг, 10 жилийн  сургууль хангалтгүй хүртээмжгүй байсаар байна.

         Хувь хүн төлөвших хамгийн чухал шатууд энэ үед төлөвших тул энэ үед чанар маш чухал тиймээс улс эх орон энэ салбарт зам, дэд бүтцийн салбараас илүү анхаарал хандуулах нь чухал юм. Улс эх орон гэдэг бол ард түмэн дээр тогтоно. Ард түмэн боловсролын түвшин доогуур бэлэнчлэх сэтгэлтэй, хэцүү болчихвол улс эх орон хичнээн их баялагтай байлаа ч хөгжихгүй. Эх орноо хөгжүүлье гэвэл боловсролын салбартаа хөрөнгө оруулалт сайн оруул. Сүүлийн жилүүдэд хүмүүс үүнийг сайн ойлгож хүүхэдүүдээ мөнгө хураахаас илүү боловсролд нь хөрөнгө оруулалт хийж, хувийн 10 жил, их дээд сургууль зэрэгт оруулах болсон. 



No comments:

Post a Comment