Өнөөдөр жаахан нойр хүрээд ажил гараас гарахгүй сонин байна, бодвол хавар болж эрч хүч жаахан суларсан бололтой. Ийм үед дуу сонсож эсвэл хүмүүсийн ярилцлага уншиж, тэр ярилцлагаас эрч хүч сэргэх сайхан үгийг олж уншиж, сонсож байж эрч хүчээ сэргээдэг юм. Харин өнөөдөр энэ ярилцлагаас http://www.ikon.mn/n/4vw нэг сайхан үгийг олж харлаа. "Хүн бүр Гэрэлт цамхаг шиг гэрэлтэж байх ёстой" гэж.
Бодох тусам л надад хэрэгтэй утга бүрийг агуулсан сайхан үг байна. ГЭРЭЛТ ЦАМХАГ-аар баримжаа авч чиглэлээ тодорхойлж буй
олон хүн байж таараа, тэгэхээр гэрэлт цамхаг гэрлээ түр ч унтрааж
болохгүй юм байна. Улам тод асаж байж олон хүнд тус болно шүү дээ. Би бага байхаасаа л өөрийгөө энэ хорвоо дээр маш чухал хүн гэж боддог байж билээ. Би байхгүй болчихвол энэ хорвоогийн амьдрал цааш үргэлжлэхгүй мэт санагддаг байсан. ккк. Инээдтэй байгаа биз. Энэ зан бараг одоо ч хэвээрээ өөрийгөө энэ хорвоод байх ёстой чухал хүн амьдарч ажиллаж байгаа орчиндоо чухал хүн гэж бодсоор л байгаа. ккк . Яг л ГЭРЭЛТ ЦАМХАГ
шиг. Тэгээд болоогүй өөрийгөө хөөрхөн, сайхан эмэгтэй, сайн хүн, чадварлаг боловсон хүчин гэдэг магтаалын утгатай үгсийг сонсох дуртай. Энэ сайхан үгсээ сонсох боломжийг үргэлж бүрдүүлж тэр магтаалаа хангалттай сонсдог. Миний энергийн эх үүсвэр, эрч хүчний ундарга маань энэ үгс байдаг юм.
Товчхондоо би гэдэг хүн сайхан үгнээс урам авч цэнэглэгдэн таагүй үгэнд сэтгэлээр унаж үг гэдэг зүйлийн бүрэн мэдэлд ороод байна даа. Үг та агуу юмаа. ккк. Би өнөөдөр л энэ үг гээч зүйлээс ямар их хамааралтай гэдгээ мэдэрч блогоо Шидэт үгс гэж нэрлэсэндээ баярлаж байна шүү.
Өөрөө сонсох дуртай шигээ бусдад ч бас энэ сайхан үгсийг гамнахгүй хэлж, бусдыг гомдоох үгийг хэлэхгүй байхыг хичээнэ. Бичлэгийг маань уншсанд баярлалаа. Гэрэлт цамхаг шиг гэрэлтээд байгаарай.
Share hiij boloh yumuu saihan bnaa amjilt husie uzesgelent busgui min oshoo iluu gerelthiig husie urgelj batarei-ga tseneglej ter awsan tsenegee busadtai huwaaltsaj baihiig husie. AMIDRAL OOROO MEDREMJ...
ReplyDeleteBayrlalaa. Comment unshih uneheer saihn bna. share hiij bolno.
Delete