Monday, March 31, 2014

Боловсролд оруулах хөрөнгө оруулалт

        Өнөөг хүртэл сүртэй хураасан хөрөнгөгүй ч олсон орлогоо боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтынхаа ачаар амьдарч байна да. Хоошид ч энэ хөрөнгө оруулалтын үр дүнгээр амар тайван амьдарч чадна гэдэгтээ итгэдэг. 

Зөвхөн өөрийнхөө боловсролд анхаарахаас гадна Үр хүүхдийн маань боловсрол бас тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хүн бүр л хүүхдээ сайн хүн болоод цаашид зөв замаар сайхан амьдраасай гэж хүснэ. Үүний тулд гэр орны хүмүүжил, цэцэрлэг, сургууль гээд бол боловсролын асуудал байна. Гэр оронд эцэг эх нь сургаж болох ч цэцэрлэг сургууль зэрэг нь эцэг эхээс хамаарахгүй зүйлс олон байна. Хүрэлцээ муу дээр нь сургалтын чанар. 


Улс орон боловсролын салбартаа хөрөнгө оруулалт сайн  оруулахгүй бол Шорон, засан хүмүүжүүлэх салбарт их мөнгө зардаг гэдэг үг байдаг. 

Үнэхээр ч тийм 

Сайн сурсан ч муу сурсан ч хамт олон хүмүүжил, нийгэмшил гэдэг зүйлийг сургууль олгож байдаг.

Гэхдээ мэдээж сургаж байгаа хойно сайн сургахыг бас сайн сурахыг хичээх хэрэгтэй.

      Муу ч сайн ч цэцэрлэгээр хүмүүжиж, 10 жилийн боловсрол эзэмшсэн, их, дээд сургуульд 4 жил сурсан гэх мэтээр суралцсан хүмүүс, хашаанаасаа хогоо гаргаж хаяхгүй, эмэгтэй хүнд гар хүрэхгүй, бусадтай хэл амаа ойлголцох чадвартай, бусдыг хүндлэх үзэл сурталтай болсон байдаг. Тийм болохоор боловсрол гэдэг маш чухал.

      Зарим хүмүүс чанаргүй хэтэрхий олон их дээд сургууль байна гэдэг ч миний хувьд байсан нь дээр сурах нь сайн сурч, номыг нь сурахгүй нь номхоныг нь сурч нийгэмшиж гарах хэрэгтэй гэж боддог. 

       Их дээд сургууль хувийн салбарын ачаар хүрэлцээтэй байгаа ч цэцэрлэг, 10 жилийн  сургууль хангалтгүй хүртээмжгүй байсаар байна.

         Хувь хүн төлөвших хамгийн чухал шатууд энэ үед төлөвших тул энэ үед чанар маш чухал тиймээс улс эх орон энэ салбарт зам, дэд бүтцийн салбараас илүү анхаарал хандуулах нь чухал юм. Улс эх орон гэдэг бол ард түмэн дээр тогтоно. Ард түмэн боловсролын түвшин доогуур бэлэнчлэх сэтгэлтэй, хэцүү болчихвол улс эх орон хичнээн их баялагтай байлаа ч хөгжихгүй. Эх орноо хөгжүүлье гэвэл боловсролын салбартаа хөрөнгө оруулалт сайн оруул. Сүүлийн жилүүдэд хүмүүс үүнийг сайн ойлгож хүүхэдүүдээ мөнгө хураахаас илүү боловсролд нь хөрөнгө оруулалт хийж, хувийн 10 жил, их дээд сургууль зэрэгт оруулах болсон. 



Соёлын арга хэмжээ

      Бүх ахмадууддаа ахмадын баярын мэнд хүргэе. Өчигдөр ахмадын баярын өдрөөр Сүхбаатарын талбайгаар явж байгаад ахмадуудын баярт зориулсан бүжгийн үйл ажиллагаатай таарлаа. Энд ахмадууд бас зарим нэг залуус ч бүжиглэж байна. Үнэхээр сайхан, миний сэтгэл их хөдөлсөн. Урлаг гэдэг хүнийг ямар сайхан хөглөж өгдөг юм бэ гэж бодож зогслоо. Хөгжмийн аяс, бүжиглэж буй ахмадууд, хараад л өөрийн эрхгүй толгойгоо тохиж, хэмнэлээр нь хөлөө хөдөлгөж хэсэг зогсов. Сэтгэл санаа ч сайхан. Зорьж явсан ажлаа орхиод тэнд зогсоод л баймаар байлаа. Даанч цаг тулсан тул яах ч аргагүй бүжгийн аяыг амандаа аялсаар алхсан юм. Энд ахмадууд маань олон янзын бүжиг бүжиглэж байсан, Задгай цагаан, Танго гээд л бид нар ч мэдэхгүй бүжгийг бүжиглэж байна лээ

        Хамгийн сайхан нь Бүжиглэж байгаа ахмадууд маш аз жаргалтай, цог золбоотой харагдаж байсан. Тэднийг хараад өдөр бүр биш гэхэд 7 хоногт 1 удаа ингэж бүжиглэж байвал тэд залуу, цог золбоотой байх юм байна даа гэж өөрийн эрхгүй бодсон шүү. Тэгээд дүүрэг бүрт байдаг соёлын газар бас сайн дураараа ахмадуудад бас нийгэмд хэрэгтэй зүйл бүтээхээр оюун санаагаа чилээж яваа нөхөд минь 7 хоногт 1,2 удаа эдгээр хүмүүст бүжиглэх боломжийг бүрдүүлэн зохион байгуулаад өгвөл зүгээр юм. Зун бол гадаа, өвөл бол дулаан байранд тэгвэл бидний ахмад үе илүү цог золбоотой, аз жаргалтай байж, нийгэмд маань ч бас тайван амгалан орчин бүрдэж, бидний үр хүүхэд хойч үеийнхэнд зөв үлгэр дуурайл болох юм.

         Зөвхөн ахмадууд гэхгүй бид өөрсдөө ч үр хүүхэд маань ч урлагт дурлаж, бүжиг дуу гэх мэт өөрийн сонирхдог зүйлст тэмүүлж, түүндээ цаг заваа зориулж түүнээсээ сэтгэлийн цэнгэл эдэлж байх хэрэгтэй юм байна. 

        Бидний эцэг эх ардчилалын шуурганд ганхаж, үр хүүхэд гэр орноо хоолтой ундтай байлгах гэж цаг наргүй ажилласаар өөрсдийнхөө төлөө цаг зав гаргахаа умартаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дуртай зүйлдээ цаг гаргах гэдэг ойлголтыг мартчихжээ. Эцэг эхийнхээ үргэлжлэл болсон бид ч ялгаа алга сурч боловсрох, ажил, амьдрал зохиох гээд л нэг л завгүй амьдарсан хүмүүс, энэ байдал маань зуршил болон бид ажиллахын төлөө амьдрах болоод байна. Уг нь бол бид сэтгэл хангалуун амьдрахын тулд л сурч, ажиллаж, завгүй гүйлдэж байгаа улс. Нийгэм ч бидний завгүй байдлын хөлд чирэгдэж, байнга л завгүй байх орчинг бүрдүүлснээр, гудамжаар дүүрэн яарсан бухимдсан, хөмсөг зангидсан, яарсандаа цээж нь хөлнөөсөө түрүүлж тэмүүлсэн хүмүүс, бид хэзээ нуруу тэнэгэр, цээж дөвхөгөр, инээмсэглэл дүүрэн царайтай алхах улс вэ. 

       Бид өөрсдөө л өөрчлөх хэрэгтэй байна. Ингэж байж, сайхан тайван амгалан нийгэм бүрдэнэ ш дээ. 

 


Гэрэлт цамхаг

           Өнөөдөр жаахан нойр хүрээд ажил гараас гарахгүй сонин байна, бодвол хавар болж эрч хүч жаахан суларсан бололтой. Ийм үед дуу сонсож эсвэл хүмүүсийн ярилцлага уншиж, тэр ярилцлагаас эрч хүч сэргэх сайхан үгийг олж уншиж, сонсож байж эрч хүчээ сэргээдэг юм. Харин өнөөдөр энэ ярилцлагаас http://www.ikon.mn/n/4vw нэг сайхан үгийг олж харлаа. "Хүн бүр Гэрэлт цамхаг шиг гэрэлтэж байх ёстой" гэж.


       Бодох тусам л надад хэрэгтэй утга бүрийг агуулсан сайхан үг байна. ГЭРЭЛТ ЦАМХАГ-аар баримжаа авч чиглэлээ тодорхойлж буй олон хүн байж таараа, тэгэхээр гэрэлт цамхаг гэрлээ түр ч унтрааж болохгүй юм байна. Улам тод асаж байж олон хүнд тус болно шүү дээ. Би бага байхаасаа л өөрийгөө энэ хорвоо дээр маш чухал хүн гэж боддог байж билээ. Би байхгүй болчихвол энэ хорвоогийн амьдрал цааш үргэлжлэхгүй мэт санагддаг байсан. ккк. Инээдтэй байгаа биз. Энэ зан бараг одоо ч хэвээрээ өөрийгөө энэ хорвоод байх ёстой чухал хүн амьдарч ажиллаж байгаа орчиндоо чухал хүн гэж бодсоор л байгаа. ккк . Яг л ГЭРЭЛТ ЦАМХАГ