Tuesday, April 19, 2011

Шинэ эриний хүүхдүүд гэж ...

           Сүүлийн үед төрж байгаа хүүхдүүд арай л өөр байна гэсэн үгийг хүн бүр л сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Ааш зан бие даах чадвар, өсөлт гэх мэтээр өөрчлөгдсөн зүйл олон гарч байна гэж ахмад үе маань ярьж байна. 
Энэ тухай эрдэмтэд ч бас аль хэзээний судалж эхэлсэн байна. Бидний биеийн эргэн тойронд аура (гэрлэн бүрхүүл) байдаг. Энэ гэрлэн бүрхүүл нь энгийн хүмүүст шар, ногоон өнгөтэй байхад индиго хүмүүсийн аура нь нил ягаан өнгөтэй байдаг. Индиго хүн багаасаа онцгой зан ааштай, сэтгэн бодох чадвараараа ямагт давуу байгаа нь мэдэгдэж эхэлдэг байна.
Индиго хvvхдvvд хvн төрөлхтөнд өөр ертөнцийн vvдийг нээж өгнө гэдэг. Ер бусын хvvхдvvдийн асуудлаар нухацтай судалгаа хийсэн Америкийн судлаач Ли Кэрроллын ачаар гоц авъяастнуудын тухай албан ёсны индиго хэмээх нэр бий болсон юм. Тэрбээр шинжлэх ухаанд хvлээн зөвшөөрөгдөөгvй маргаантай арга буюу ер бусын хvvхдvvдийн аураг судлахаар шийджээ
Индиго хvvхдvvдийн IQ нь дунджаар 130 бол жирийн хvнийх дунджаар 80 байдаг.
Харин өнөөдөр 100 нялхсын 70-ынх нь  аура ер бусын өнгөтэй болсон гэж эрдэмтэд vздэг. Ойрын ирээдvйд шинээр мэндлэгсдийн 90 хувийнх нь аура хөх зосон өнгөтэй болох бөгөөд онцлог чадвартай байх аж. Индиго хvvхдийн эрин бий болох нь гэнэтийн зvйл биш гэж ярьдаг. Зарим онолоор тvvхийн хамгийн тvгшvvртэй цаг мөч ойртож гамшиг бий болох  нь зайлшгvй ч дэлхий дээр шинэ соёл иргэншлийн үрийг суулгах хvмvvс мэндэлж эхэлж байгаатай хэн ч маргахгvй биз ээ.

Тэд энгийн хvvхдээс юугаараа ялгагддаг вэ?

Өнгөрсөн амьдралынхаа тухай дурсаж чаддаг.

Тэдний дvрслэн бодох, ургуулан сэтгэх чадвар сайн хөгжсөн байдаг

Ирээдvйг урьдчилан хардаг

Өвчтөнд дөнгөж хvрэх төдийд тvvнийг зовлонгоос нь ангижруулж чадна

Нийгэмд бусад хvvхдvvд шиг биеэ авч явдаггvй, тэд этгээд хачин зантай

Бага наснаасаа эхлэн энэ дэлхийд тэднийг онцгой чухал vvрэг гvйцэтгvvлэхээр томилсон хэмээн эргэн тойрныхныгоо итгvvлж vнэмшvvлдэг

Тэдэнд сахилгын шийтгэл ердөө ч тохирохгvй

1984 оноос бүр 1970 оноос эхлээд өөрийнхөө сонгосон зvйлдээ гайхалтай амжилтад хvрдэг ер бусын  зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт  төрж эхэлжээ. Эхлээд индиго ауратай хүүхдүүд төрж байсан, дараа нь цэнхэр туяаны хүүхдүүд төрж эхэлсэн аж. 2000 оноос хойш бүр талст ауротой хүүхдүүд төрсөөр байна. Тэдний оюуны илтгэцүүр маш өндөр түвшинд байдаг. Цэнхэр, хөх, талст, индиго зэрэг ер бусын ауратай  хүмүүсийн  баруун зүүн тархи нь хоёулаа жигд  хөгжсөнөөс хэл, шинжлэх ухаан, урлагийн салбаруудад гайхалтай амжилт үзүүлдэг аж.  Өөрөөр хэлбэл өндөр түвшний сүнснүүд гэсэн үг. Эдгээр хүүхдүүдийн төрөлтөөр дэлхий давалгаалж байгаа нь  тохиолдлын хэрэг биш юм.  Энэ хүүхдүүдийг цоо шинэ дэлхий ертөнц, соёл иргэншлийг цогцлуулхаар ирж байгаа юм. Хүн  бүр 2012 онд ямар нэгэн өөрчлөлт гарна гэдэгт итгэж эхэлж байгаа энэ өөрчлөлт нь магадгүй оюун ухааны түвшиний маш том өөрчлөлт ч байж болох юм.

No comments:

Post a Comment