Энэ хорвоод муу хүн гэж байдаггүйтэй адилхан. Муухай эмэгтэй гэж байдаггүй. Бүсгүй хүн бүрд бусдыг татах шинж чанар байдаг. Ялангуяа дур булаам байдал. Уруул, нүд, хамар, хөл, хөх гэх мэтээр эрчүүдийн харцыг булаах зүйл бүсгүйчүүдэд олон бий. Зөвхөн дүр төрхөөрөө биш ухаалаг байдал, ааш зан, яриа, биеийн хөдөлгөөн, биеэ авч яваа байдал зэргээрээ бусдад өөрийгөө илэрхийлж байдаг. Тэгэхээр бүсгүйчүүд бид заавал царайлаг байх албагүй өөртөө итгэлтэй байж өөрийнхөө давуу чанаруудыг бусдад харуулж түүнийгээ жаахан арчлахад л хангалттай.
Хамгийн гол нь өөрийнхөө дур булаам, сайхан эмэгтэй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Үүний үр дүнд бусад хүмүүс чамайг дур булаам, сайхан эмэгтэй гэж харах болно. Урагшаа амжилт.
No comments:
Post a Comment