Амьдралынхаа туршид хүн бүр л сонголт хийж байсан. Бие дааж сонголт хийх өөр ойр дотныхоо хүмүүстэй ярилцан сонголт хийх гэх мэтээр ... Миний хувьд олон сонголтыг бие даан хийж байсан байх юм. Хөнгөн хийсвэр байдлаар хийсэн сонголт ч байна. Сонголт бүр 100% зөв байна гэж байдаггүй. Өөрөө хийсэн сонголтдоо эргээд харамсах үе ч гардаг. Заримдаа ч бүх зүйл дэлгүүрээс бараа сонгохтой адил байдаг ч болоосой гэж боддог шүү. Сонголт маань хэсэг хугацааны дараа буруу байсныг мэдэх мөн сонирхол буурах үед буцаах эсвэл шинээр худалдан авчихдаг байсан бол ямар сайхан вэ. Гэхдээ даанч тийм биш. Хэрэв тийм байсан бол бүх зүйл зөв болоод амьдрал жаахан сонирхолгүй байх байсан биз дээ. Гэхдээ зүгээрээ миний алдсан сонголт бүр сургамж болж байгаа.
No comments:
Post a Comment