Энэ хорвоод мэндэлсэн хэн ч байлаа гэсэн эцэг эх, хайртай хүмүүсдээ хамгаас нанидан хамгаас эрхэм.
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэх
Мяндас цагаан хүү минь ижийдээ ир ээ гэж ... нэг сайхан шүлэг байдаг
Тийм ч учраас би хүн бүртэй хүн ёсоор харьцах нь зүйтэй гэж боддог. Хувь хүмүүсийн хооронд хүндлэл эрхэмлэл байж тэнд зөв сайхан харилцаа бий болдог. Гэтэл зарим хүмүүс ийм харилцааг маш буруугаар бодож хүн бүртэй маягласан, нүүр өгсөн хүн гэж хүлээн авдаг бололтой. Тэр хүнийг ч бас буруутгах аргагүй. Учир нь энэ хорвоогийн бүх зүйлд хоосон чанар гээч зүйл оршин байдаг энэ нь ямар ч зүйлд туйлийн сайн туйлийн муу гэж байдаггүй. Харин хэн, аль талаас нь ямар сэтгэлээр хүлээн авч байгаагаас шалтгаалдаг.
Тийм болоод л зарим хүний хувьд тун зөв сайхан зүйл нь бусад хүний хувьд эсэргээрээ байдаг хэрэг.
Энэ хорвоод туйлийн зөв, туйлийн сайн зүйл байхгүйгээс хойш алийг зөв гэж үзэх вэ гэхээр хүн бүр өөрийн байр суурь үзэл бодолтой байх ёстой. Энэ байр суурь үзэл бодолоо зөв гэдэгт итгэдэг байх хэрэгтэй гэхдээ тэндээ баттай зогсож зөрүүд бух шиг зөрүүдлэх хэрэггүй. энэ байр суурийн зөв тийш нь эргүүлэх нь чухал танаас илүү их туршлагатай эерэг бодолтой хүний үгийг сонсож өөрийн үзэл бодолтойгоо харьцуулалт хийж, итгэл үнэмшилээ өөрчилж болно. Мэдээж хүн үг хэлсэний тоогоор биш гэдгийг мэдэж байгаа байхаа.
Хүн гэдэг амьтан сэтгэлийн гал дөлөөр сэтгэлийн тэнхээгээр эрч хүч авч амьдарч байдаг.
Тийм болохоор бусаддаа урамын үг хайрлаж магтаалаар шагнаж байх хэрэгтэй.

Миний сэтгэл багтаж байгаа бүхэн миний амьдралд биелэх боломжтой.
Энэ хорвоод муухай хүн гэж байдаггүй.

No comments:
Post a Comment