2007 онд 4-р курсын хичээлийн жил байсан. Хичээлийн ачаалал гайгүй бага тул ойр зуурын хэрэглээний болоод хонхны баярын мөнгөө бэлтгэх гэж багшийн дээдэд байрлах "Дэлгэр" гадаад хэл, компьютерийн сургалтын төв-д компьютерийн багшаар ажилласан юм.
Сургалтын төвд нийт 3-н багштай. Англи хэл, Солонгос хэл, компьютерийн багш. Англи хэлний багш Байгаль, Солонгос хэлний багш Мөөгий бид анх энэ ажил дээр танилцсан. Би хичээл, ажил 2-т зэрэг гүйгээд нилээд түүртдэг, харин хамт ажилдаг найз охидоо хараад үнэхээр эрч хүч ордрг байсан. Учир нь: Байгаль 2 мэргэжилээр зэрэг сурна, багшлана, оройн цагаар кино орчуулна ер нь л маш хөдөлмөрч охин дээр нь гэрээсээ тусдаа амьдардаг биеэ даасан мундаг охин. Харин Мөөгий 3-р курсийн оюутан 2 сургалтын төвд зэрэг багшилдаг нилээд холоос ажилдаа явдаг дээр нь бидэн дунд хамгийн гоолиг хамгийн хөөрхөн нь. Ийм мундаг охидыг хараад ядарч байна, дипломоо бичиж амжихгүйнээ, хичээл хоцорсон гэх мэт шалтгаан хэлэхээс ичиж тэр 2 оосоо үргэлж эрч хүч авдаг байсан юм.
Одоо бодож байхад бурхан намайг харж үзээд хэрэгтэй цаг хугацаанд минь энэ хүмүүсийн дэргэд байлгасан юм байна гэж боддог.
Хүн анхны гараагаа зөв эхлэх хэрэгтэй гэдэг харин би их сургууль төгсөөд хөдөлмөрийн гараагаа зөв эхлэх, эрч хүчээр дүүрэн эхлэх гараагаа энэ 2 найзаасаа авсан юм.
Бидэн 3
Цааш нь үргэлжлүүлье. бид нилээд удаан хамт ажилласан, сургалтын төвөөс сүүлийн сар гаран бараг 2 сар цалингаа өгөөгүй байсан юм.
Нэг өглөө ажилдаа ирээд онгойлгоод ортол хоосон заал, ёстой гайхалтай. бидэнд юу ч хэлэлгүй бас суралцагч нарт мэдэгдэхгүйгээр харангүй шөнө ачаад авчихжээ. Бидний бараг 2 сарын цалинг өгөхгүйгээр. 2 багштайгаа ярисан тэд ч бас мэдээгүй. Ингээд захиралтайгаа уулзах гэж хаягаар хайгаад очтол бидэнд мөнгө байхгүй гээд цалин өгөөгүй. бид нэг хэсэг хөөцөлдөж гүйгээд сүүлдээ орхисон юм. /Бид хааяа уулзахаараа үүнийгээ яриад баахан инээдэг./
Үүний дараа англи хэлний багш бид 2 нилээд сургалтын танхим түрээслэн сургалтын төв ажиллуулж эхэлсэн юм. Англи хэлний багш маш дайчин хөдөлмөрч охин тул өрөөгөө маш сайхан тохижуулсан. Би харин хэдэн компьютер, ширээ цуглуулж 2-уулаа үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Нилээд удаан хичээж ажилласан эхэндээ овоо элсэгчтэй байж, олсон мөнгөөрөө өрөө танхимаа тохижуулж, өрөөндөө тасалгаа энэ тэр хийлгээд... харин сүүлдээ элсэлт багасаад суртачилгаа энэ тэр хэрэг болоод би жаахан шантарч эхэлсэн түрээснээс түрээсний хооронд . Гэвч хажууд маань шантрашгүй нэг хүн байхад яах ч аргагүй нэг хэсэг хамт зүтгээд сүүлдээ их сургуульд багшлах ажлыг сонгосон юм.
Найз охинд маань ч бас сургуульд багшлах урилга ирж байсан ч эхлүүлсэн зүйлээ орхихыг хүсэхгүй нилээд хичээсэн.
Энэ бүхний үр дүнд би найзуудаасаа маш их зүйл суралцаж, амьдралд маань эргэж дахин тохиохгүй аз жаргалтай дурсамжтай мөчүүдийг олныг үдсэн. "Дэлгэр" сургалтын төвөөс би мөнгөнөөс илүү чухал нөхөрлөл, сайхан найзуудыг олж чадсан.
Бид өнөөг хүртэл байнгын холбоотой сайхан нөхөрлөж байгаа. найзууддаа хайртай шүү.
Би маш чухал цаг мөчид та 2 тойгоо уулзсандаа үргэлж баярлаж явдаг шүү.
No comments:
Post a Comment