Friday, December 28, 2012

Дассан сэтгэл шунал болон хувирч болох юм

         Энэ хорвоод Ганцаараа хоосон ирсэн хоосон буцах нь үнэн тийм атал хүмүүс амьдрал, албан тушаал, хайр сэтгэлд юунд ингэтлээ шунана вэ? 

       Бид хэт удаан хамт байсан хэн нэгэндээ тасах түүнийгээ алдмааргүй санагдах эсвэл эд хөрөнгөндөө шунах, улам ихийг авхыг хүсэх, байгаа албан тушаалаасаа буухыг хүсэхгүй байх зэрэг нь бид хэт их өөриймсөг хандаж дассан сэтгэлийн бололтой. Бид удаан хамт байж дассан зүйлээ насан туршдаа зөвхөн минийх гэж итгэсэнээсээ болоод түүнийгээ алдах үед маш хүнд дарамтад орж үзэн ядан хорсох сэтгэл төрдөг билээ. 

        Энэ хорвоод юу мөнх вэ? лав л албан тушаал, эд хөрөнгө, хань ижилийн хайр сэтгэл биш
харин эцэг эх, үр хүүхэдийн хайр л энэ хорвоод мөнх байж болох юм. Гэтэл бид энэ хорвоод мөнх биш зүйлийн төлөө маш их цаг хугацаа бас сэтгэлээ зориулаад байдаг. 

Миний эр хүнийг хайрлах хайр намайг гээд галзуурах шахаж байсан эр хүний намайг гэх хайр бүгд өөрчлөгддөг.  Цаг хугацааны асуудал хэр удаан үргэлжлэх, хэр сайхан дурсамж үлдээх гэх мэт, харин цаг нь болоод хайр хувирхын цагт хэтэрхий их дассан хэн нэг нь шуналдаа хөтлөгдөн буцаад ирээсэй гэж хүсдэг. Хүмүүс яагаад ийм өрөвдөлтэй байдаг юм болоо. 

Буцаад ирлээ гээд юу өөрчлөгдөхөө би биш юмаа гэхэд цаана нь байгаа өөр нэгэн хүн шархлаад л үлдэх болно. 




Tuesday, December 11, 2012

Бидний учирсан түүх...

        2007 онд 4-р курсын хичээлийн жил байсан. Хичээлийн ачаалал гайгүй бага тул ойр зуурын хэрэглээний болоод хонхны баярын мөнгөө бэлтгэх гэж багшийн дээдэд байрлах "Дэлгэр" гадаад хэл, компьютерийн сургалтын төв-д компьютерийн багшаар ажилласан юм.

         Сургалтын төвд нийт 3-н багштай. Англи хэл, Солонгос хэл, компьютерийн багш. Англи хэлний багш Байгаль, Солонгос хэлний багш Мөөгий бид анх энэ ажил дээр танилцсан.  Би хичээл, ажил 2-т зэрэг гүйгээд нилээд түүртдэг, харин хамт ажилдаг найз охидоо хараад үнэхээр эрч хүч ордрг байсан.  Учир нь: Байгаль 2 мэргэжилээр зэрэг сурна, багшлана, оройн цагаар кино орчуулна ер нь л маш хөдөлмөрч охин дээр нь гэрээсээ тусдаа амьдардаг биеэ даасан мундаг охин. Харин Мөөгий 3-р курсийн оюутан 2 сургалтын төвд зэрэг багшилдаг нилээд холоос ажилдаа явдаг дээр нь бидэн дунд хамгийн гоолиг хамгийн хөөрхөн нь. Ийм мундаг охидыг хараад ядарч байна, дипломоо бичиж амжихгүйнээ, хичээл хоцорсон гэх мэт шалтгаан хэлэхээс ичиж тэр 2 оосоо  үргэлж эрч хүч авдаг байсан юм. 

Одоо бодож байхад бурхан намайг харж үзээд хэрэгтэй цаг хугацаанд минь энэ хүмүүсийн дэргэд байлгасан юм байна гэж боддог.
      Хүн анхны гараагаа зөв эхлэх хэрэгтэй гэдэг харин би их сургууль төгсөөд хөдөлмөрийн гараагаа зөв эхлэх, эрч хүчээр дүүрэн эхлэх гараагаа энэ 2 найзаасаа авсан юм.

         Бидэн 3

Цааш нь үргэлжлүүлье. бид нилээд удаан хамт ажилласан, сургалтын төвөөс сүүлийн сар гаран бараг 2 сар цалингаа өгөөгүй байсан юм. 
    Нэг өглөө ажилдаа ирээд онгойлгоод ортол хоосон заал, ёстой гайхалтай. бидэнд юу ч хэлэлгүй бас суралцагч нарт мэдэгдэхгүйгээр харангүй шөнө ачаад  авчихжээ. Бидний бараг 2 сарын цалинг өгөхгүйгээр. 2 багштайгаа ярисан тэд ч бас мэдээгүй. Ингээд захиралтайгаа уулзах гэж хаягаар хайгаад очтол бидэнд мөнгө байхгүй гээд цалин өгөөгүй. бид нэг хэсэг хөөцөлдөж гүйгээд сүүлдээ орхисон юм. /Бид хааяа уулзахаараа үүнийгээ яриад баахан инээдэг./

        Үүний дараа англи хэлний багш бид 2 нилээд сургалтын танхим түрээслэн сургалтын төв ажиллуулж эхэлсэн юм. Англи хэлний багш маш дайчин хөдөлмөрч охин тул өрөөгөө маш сайхан тохижуулсан. Би харин хэдэн компьютер, ширээ цуглуулж 2-уулаа үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Нилээд удаан хичээж ажилласан эхэндээ овоо элсэгчтэй байж, олсон мөнгөөрөө өрөө танхимаа тохижуулж, өрөөндөө тасалгаа энэ тэр хийлгээд... харин сүүлдээ элсэлт багасаад суртачилгаа энэ тэр хэрэг болоод би жаахан шантарч эхэлсэн түрээснээс түрээсний хооронд  . Гэвч хажууд маань шантрашгүй нэг хүн байхад яах ч аргагүй нэг хэсэг хамт зүтгээд сүүлдээ их сургуульд багшлах ажлыг сонгосон юм. 
Найз охинд маань ч бас сургуульд багшлах урилга ирж байсан ч эхлүүлсэн зүйлээ орхихыг хүсэхгүй нилээд хичээсэн. 



Энэ бүхний үр дүнд би найзуудаасаа маш их зүйл суралцаж, амьдралд маань эргэж дахин тохиохгүй аз жаргалтай дурсамжтай мөчүүдийг олныг үдсэн. "Дэлгэр" сургалтын төвөөс би мөнгөнөөс илүү чухал нөхөрлөл, сайхан найзуудыг олж чадсан.

Бид өнөөг хүртэл байнгын холбоотой сайхан нөхөрлөж байгаа. найзууддаа хайртай шүү. 
 Би маш чухал цаг мөчид та 2 тойгоо уулзсандаа үргэлж баярлаж явдаг шүү.


Monday, December 10, 2012

Хорвоогийн нэг сайхан жимс


         Энэ хорвоод мэндэлсэн хэн ч байлаа гэсэн эцэг эх, хайртай хүмүүсдээ хамгаас нанидан хамгаас эрхэм.
                  Хүний нүдэнд бол
               Хөгцтэй хад шиг
               Хөх толгойтой хөгшин хүү минь
               Ижийнхээ нүдэнд бол
               Манцуйдаа дэрвэх
               Мяндас цагаан хүү минь ижийдээ ир ээ гэж ... нэг сайхан шүлэг байдаг



        Тийм ч учраас би хүн бүртэй хүн ёсоор харьцах нь зүйтэй гэж боддог.  Хувь хүмүүсийн хооронд хүндлэл эрхэмлэл байж тэнд зөв сайхан харилцаа бий болдог. Гэтэл зарим хүмүүс ийм харилцааг маш буруугаар бодож хүн бүртэй маягласан, нүүр өгсөн хүн гэж хүлээн авдаг бололтой. Тэр хүнийг ч бас буруутгах аргагүй. Учир нь энэ хорвоогийн бүх зүйлд хоосон чанар гээч зүйл оршин байдаг энэ нь ямар ч зүйлд туйлийн сайн туйлийн муу гэж байдаггүй. Харин хэн, аль талаас нь ямар сэтгэлээр хүлээн авч байгаагаас шалтгаалдаг. 

          Тийм болоод л зарим хүний хувьд тун зөв сайхан зүйл нь бусад хүний хувьд эсэргээрээ байдаг хэрэг. 

        Энэ хорвоод туйлийн зөв, туйлийн сайн зүйл байхгүйгээс хойш алийг зөв гэж үзэх вэ гэхээр хүн бүр өөрийн байр суурь үзэл бодолтой байх ёстой. Энэ байр суурь үзэл бодолоо зөв гэдэгт итгэдэг байх хэрэгтэй гэхдээ тэндээ баттай зогсож зөрүүд бух шиг зөрүүдлэх хэрэггүй. энэ байр суурийн зөв тийш нь эргүүлэх нь чухал танаас илүү их туршлагатай эерэг бодолтой хүний үгийг сонсож өөрийн үзэл бодолтойгоо харьцуулалт хийж, итгэл үнэмшилээ өөрчилж болно. Мэдээж хүн үг хэлсэний тоогоор биш гэдгийг мэдэж байгаа байхаа.


Хүн гэдэг амьтан сэтгэлийн гал дөлөөр сэтгэлийн тэнхээгээр эрч хүч авч амьдарч байдаг. 
Тийм болохоор бусаддаа урамын үг хайрлаж магтаалаар шагнаж байх хэрэгтэй.




Миний сэтгэл багтаж байгаа бүхэн миний амьдралд биелэх боломжтой.
Энэ хорвоод муухай хүн гэж байдаггүй.