Манай Аав, Ээж 2 ном, сонин, сэтгүүл маш их уншдаг, бид ч аав ээжийгээ дагаад ном унших дуртай, номонд хайртай болж өссөн. Ээж бид 2 боломж л гарвал хамт номын дэлгүүр ордог. Энэ ном ч бас ээжийн авсан ном. Миний хувьд энэ номыг уншаад өөрийгөө ихэд голж, цаашид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх ёстойгоо анзаарч харсан. Надад маш их ухаарал бэлэглэсэн энэхүү номын талаар танилцуулья. Нийт 7 бүлэгтэй
Нэгдүгээр бүлэгт: Шийдвэрлэж болохгүй асуудал гэж байдаггүй.
Хоёрдугаар бүлэг: Айж сүрдэх хэрэггүй
Гуравдугаар бүлэг: Амьдрал дэндүү их сонирхолтой
Дөрөвдүгээр бүлэг: Санаа зовох хэрэг байхгүй
Тавдугаар бүлэг: Би өөрчлөгдөж чадна.
Зургаадугаар бүлэг: Гэрэлт ирээдүй бий
Долоодугаар бүлэг: Амьдралын сурах бичиг
Нэгдүгээр бүлэгт: Шийдвэрлэж болохгүй асуудал гэж байдаггүй. Одоогийн байгаа байдал тун хүнд байгаа ч үүнийг давж гарах арга зам заавал байгаа. Асуудлыг олон талаас нь сайтар тунгааж задлан авч үзэж асуудлыг шийдэх арга замыг олно. Яагаад гэвэл асуудал бол шийдвэрлэгдэхийн төлөө оршдог.
Тэгээд ч асуудал гэдэг бол баяр хөөр. Учир нь асуудлын ард аз жаргал чамайг хүлээж суугаа. Асуудлыг шийдэж чадвал аз жаргал чамайг хүлээн авна. Харин асуудлаас холуур тойроод зугтаад байвал тэр сайхан мэдрэмж тэр сайхан бүхнийг авч чадахгүй үлдэх болно.
Асуудлыг шийдвэрлэхийн тулд:
1. Хандлага маш чухал: Одоогийн байгаа бодит байдлаас илүү түүнд хандах хандлага чухал, тиймээс ч асуудал үр дүнг шийдвэрлэдэггүй харин асуудалд хандаж байгаа хандлага үр дүнг шийдвэрлэдэг.
2. "Хэрвээ" гэж бодолгүй "хэрхэн яаж" хэмээн бод: Хэрвээ гэсэн асуултад хүч, энерги зарахгүйгээр харин хэрхэн яаж гэсэн асуултад анхаарлаа хандуулвал асуудал шийдэх арга зам аяндаа бий болно.
3. "Хийж чадна" гэдэгтээ "итгэ": Асуудлыг шийдэж чадна гэдэгтээ итгэ. Би өөртөө итгэхгүй бол надад хэн ч итгэхгүй. Тиймээс эхлээд өөртөө итгэх хэрэгтэй. Асуудлын ард аз, жаргал байгаа гэдэгт итгэ. Асуудлыг шийдэж чадна гэдэгтээ өөртөө бүрэн итгэ.
Асуудал өөртөө шийдвэрлэх учгийг агуулж байдаг жамтай. /Стэнли Арнолд/
No comments:
Post a Comment