Monday, January 2, 2012

Баатарын Галсансүх "Бурханд хэлэх зөвлөгөө"

Би яруу найраг тийм ч их сонирхдоггүй. Харин энэ ном намайг яруу найргыг бага ч болов сонирхоход хүргэсэн юм. Энэ номноос өөрт таалагдсан ганц нэг шүлгийг нийтэлье.

Хүүгээ дээр дээр өргөж
Хүний ертөнцийг харуулдаг би
Хүсэл мөрөөдөлд нь хүргэх гэж
Хүч тамираа даачилдаг би
Хайрын үрээ хөтөлж явахдаа
Хамаг зовлонгоо мартдаг би

Халимаг сэвлэгийг нь үнэрлэж өхөөрдөхдөө
Хар зөнгөөрөө хүч тамир ордог би
Хэлэх үгээ бодож хэрсүү суух цагт нь
Хэмжээст хорвоог таниулсан ховор аав байна би
Хайрын үрдээ хөтлүүлж харгуйгаа барах цагтаа
Хамгаас жаргалтай хүн шүү гэж өөрөө өөртөө хэлнэ би

*************************************************

Үснийхээ ширхэг бүхнээр намайг хамгаалдаг
Үгнийхээ утга болгоноор намайг өмгөөлдөг
Эрх чөлөөг надад өгчихөөд харж суудаг
Эрх гүнж, энэрэлт эх, элбэрэлт хань минь.

Хөнгөн зан, хүнд аашийг минь хүлцэн тэвчдэг
Хөөрхөн ааль, цайлган сэтгэлээрээ уучилж өршөөдөг
Аз жаргалыг хамтдаа бүтээх гэж зовж яваа
Айлын багана, амьдралын түшиг, амраг хайрт минь

Омголон зориг, цөхөрсөн итгэлийг минь тэнцүүлж өгдөг
Ойр байхдаа түлхэлцдэг ч холын холоос таталцдаг
Хоёр олдохгүй амьдралд ганц удаа учрах
Хүсэл мөрөөдөл минь, хүрсэн зорилго минь, хүрэх ирээдүй минь 


No comments:

Post a Comment