Monday, January 2, 2012

Баатарын Галсансүх "Бурханд хэлэх зөвлөгөө"

Би яруу найраг тийм ч их сонирхдоггүй. Харин энэ ном намайг яруу найргыг бага ч болов сонирхоход хүргэсэн юм. Энэ номноос өөрт таалагдсан ганц нэг шүлгийг нийтэлье.

Хүүгээ дээр дээр өргөж
Хүний ертөнцийг харуулдаг би
Хүсэл мөрөөдөлд нь хүргэх гэж
Хүч тамираа даачилдаг би
Хайрын үрээ хөтөлж явахдаа
Хамаг зовлонгоо мартдаг би

Халимаг сэвлэгийг нь үнэрлэж өхөөрдөхдөө
Хар зөнгөөрөө хүч тамир ордог би
Хэлэх үгээ бодож хэрсүү суух цагт нь
Хэмжээст хорвоог таниулсан ховор аав байна би
Хайрын үрдээ хөтлүүлж харгуйгаа барах цагтаа
Хамгаас жаргалтай хүн шүү гэж өөрөө өөртөө хэлнэ би

*************************************************

Үснийхээ ширхэг бүхнээр намайг хамгаалдаг
Үгнийхээ утга болгоноор намайг өмгөөлдөг
Эрх чөлөөг надад өгчихөөд харж суудаг
Эрх гүнж, энэрэлт эх, элбэрэлт хань минь.

Хөнгөн зан, хүнд аашийг минь хүлцэн тэвчдэг
Хөөрхөн ааль, цайлган сэтгэлээрээ уучилж өршөөдөг
Аз жаргалыг хамтдаа бүтээх гэж зовж яваа
Айлын багана, амьдралын түшиг, амраг хайрт минь

Омголон зориг, цөхөрсөн итгэлийг минь тэнцүүлж өгдөг
Ойр байхдаа түлхэлцдэг ч холын холоос таталцдаг
Хоёр олдохгүй амьдралд ганц удаа учрах
Хүсэл мөрөөдөл минь, хүрсэн зорилго минь, хүрэх ирээдүй минь 


Норман Винсент Пийл "Бодлын хүч"

Манай Аав, Ээж 2 ном, сонин, сэтгүүл маш их уншдаг, бид ч аав ээжийгээ дагаад ном унших дуртай, номонд хайртай болж өссөн. Ээж бид 2 боломж л гарвал хамт номын дэлгүүр ордог. Энэ ном ч бас ээжийн авсан ном. Миний хувьд энэ номыг уншаад өөрийгөө ихэд голж, цаашид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх ёстойгоо анзаарч харсан. Надад маш их ухаарал бэлэглэсэн энэхүү номын талаар танилцуулья. Нийт 7 бүлэгтэй
Нэгдүгээр бүлэгт: Шийдвэрлэж болохгүй асуудал гэж байдаггүй.
Хоёрдугаар бүлэг: Айж сүрдэх хэрэггүй
Гуравдугаар бүлэг: Амьдрал дэндүү их сонирхолтой
Дөрөвдүгээр бүлэг: Санаа зовох хэрэг байхгүй
Тавдугаар бүлэг: Би өөрчлөгдөж чадна.
Зургаадугаар бүлэг: Гэрэлт ирээдүй бий
Долоодугаар бүлэг: Амьдралын сурах бичиг

Нэгдүгээр бүлэгт: Шийдвэрлэж болохгүй асуудал гэж байдаггүй. Одоогийн байгаа байдал тун хүнд байгаа ч үүнийг давж гарах арга зам заавал байгаа. Асуудлыг олон талаас нь сайтар тунгааж задлан авч үзэж асуудлыг шийдэх арга замыг олно. Яагаад гэвэл асуудал бол шийдвэрлэгдэхийн төлөө оршдог
Тэгээд ч асуудал гэдэг бол баяр хөөр. Учир нь асуудлын ард аз жаргал чамайг хүлээж суугаа. Асуудлыг шийдэж чадвал аз жаргал чамайг хүлээн авна. Харин асуудлаас холуур тойроод зугтаад байвал тэр сайхан мэдрэмж тэр сайхан бүхнийг авч чадахгүй үлдэх болно. 
Асуудлыг шийдвэрлэхийн тулд:
1. Хандлага маш чухал: Одоогийн байгаа бодит байдлаас илүү түүнд хандах хандлага чухал, тиймээс ч асуудал үр дүнг шийдвэрлэдэггүй харин асуудалд хандаж байгаа хандлага үр дүнг шийдвэрлэдэг. 
2. "Хэрвээ" гэж бодолгүй "хэрхэн яаж" хэмээн бод: Хэрвээ гэсэн асуултад хүч, энерги зарахгүйгээр харин хэрхэн яаж гэсэн асуултад анхаарлаа хандуулвал асуудал шийдэх арга зам аяндаа бий болно.
3. "Хийж чадна" гэдэгтээ "итгэ": Асуудлыг шийдэж чадна гэдэгтээ итгэ. Би өөртөө итгэхгүй бол надад хэн ч итгэхгүй. Тиймээс эхлээд өөртөө итгэх хэрэгтэй. Асуудлын ард аз, жаргал байгаа гэдэгт итгэ. Асуудлыг шийдэж чадна гэдэгтээ өөртөө бүрэн итгэ.

Асуудал өөртөө шийдвэрлэх учгийг агуулж байдаг жамтай. /Стэнли Арнолд/ 



Надад зориулсан шүлэг

Саатан уулзахын болзоо товолсон ч
Санаанаас гардаггүй хонгорхон минь

************************************

Хорвоо уудам ч 2 уулаа учирна
Холийн мөрөөдөл тээсээр уулзана
Хайраа бусдаас харамлаж уулзана
Хачин ихээр догдолж учирна Хонгорхон минь



2011 оны 12 дугаар сарын 1,2 нд ирсэн шүлэгүүд. Энэ шүлгийг надад зориулсан хүндэт найз Б-д баярлалаа.