Sunday, September 29, 2013

"Миний ажлын ноу-хау", Ц.Оюунгэрэл, 2010 он


   Өмнөх 7 хоногт нэг ном уншлаа. Бодоод байсан ойрд ном уншаагүй юм байна. Өөртөө зориулж ном авахаасаа ч гар татдаг болчихжээ. Юунаас болов гээд бодсон жижигхэн хувийн бизнесээ эхлүүлснээс хойш өөртөө зориулж дэлгүүр хэсэх, ном авах, дуртай зүйлээ хийх, өөртөө зориулж зав гаргах гээч зүйл байхгүй болсон байна шүү. Ингэж болохгүй гэж мэдэж байгаа ч эхэлсэн зүйлийнхээ үр дүнг харж амжилттай үргэлжлүүлмээр байна. Ингээд Уншсан номынхоо талаар бичье. Би "Миний ажлын ноу-хау", Ц.Оюунгэрэл, 2010 он, номыг уншсан юм. Уг нь анх гарахад нь л уншихсан гэж бодож байлаа, чадахгүй байсаар одоо л нэг юм уншиж байна.  Зохиогч энэ номондоо өөрийн ажлын анхны гараанаас авахуулаад улс төрийн ажлаас бусад бүх ажлын түүхийг өгүүлж, мөн ажил бүрээс суралцсан мэдэж авсан зүйлээ бидэнд зөвлөгөө болгохоор оруулсан нь надад маш их таалагдсан.