Wednesday, September 26, 2012

Хамгийн урт шүлэг

Би бас ийм урт шүлэг бичдэг байжээ. Дэлгэрхаанд хамт сурч байсан найзууддаа зориулж бичсэн шүлэг юм байна.

Сайн байна уу? найзуудаа
Сар нарны холоос та нарыг бодож
Санаа сэтгэл үймрэн
Санан санан суухад
Санаандгүй байж байгаад
Салж хагацахад урссан
Сайн найзуудын минь
Сархад мэт гашуун нулимс
Санаа сэтгэл дотор минь
Зүрх зүсэн урсаад
Уйтай энэ нулимс

Урсан алга болоход
Урьдын нөхөрлөл сэргэж
Сайн найзуудтайгаа уулзах
Сар нарнаас заяатай
Сайхан тэр өдрийг
Тэсэн ядан хүлээж
Тэртээх холоос
Та нарыг санахад
Нарт буурал хорвоод
Найз нөхөдөөсөө хагацахаас
Өөр хэцүү зовлон
Өнгөт энэ хорвоод үгүй мэт
Та нарыг санахаар
Сайн зохиолч, дуучин
Сэтгэлийн шархад өртсөн
Сайхан сэтгэлт охин ч болж чадна би
Та нараас холдсон энэ их хугацаанд
Хүн хэдий сайн сайхан явлаа ч
Сайн найзгүй бол
Хүний амьдал тэр чигээрээ
Бараан сүүдэр
Найз нөхөд үгүй бол
Хүний амьдралыг тодорхойлоход хэцүү
Сайн найзууд гэдэг ямар чухал гэдгийг
Юу юунаас илүү сайн ойлгож
Найзууд минь нэг л өдөр
Намайг гэсээр ороод ирнэ хэмээн бодож
Хичээлдээ явж ирээд
Хэн нэг нь манайд ирсэн болов уу хэмээн Хэрэндээ л хувцасаа янзалж
Хэнэггүй царайлаад ороход
Хэн ч ирээгүй байдагт жаахан гомддог ч
Хэн нэгэн ирээгүй биз хэмээн гэрийнхэнээсээ асуухад
Үргэлж л үгүй гэсэн хариу авахдаа
Тэд намайг мартаагүй заавал ирнэ гэж
Тэрхэн зууртаа сэтгэлээ тайтгаруулж
Аль эсвэл би өөрөө очдог юм билүү
Аав ээж намайг явуулдаг  болов уу ? хэмээн бодож
Олон хоног сарыг ардаа үлдээлээ
Одоо өвөл ч дуусах дөхлөө
Усны шувуу ирсэн
Урьхан тэр нэгэн цагт ч юмуу
Аадар бороо орж солонго татсан
Сайхан тэр зун ч юмуу
Хэзээ нэгэн цагт
Сайн байна уу гээд уулзах
Болзолт тэр мөчийг
Борхон зүрх  минь түгшин түгшин хүлээсээр,,,,







No comments:

Post a Comment