Wednesday, September 26, 2012

Хамгийн урт шүлэг

Би бас ийм урт шүлэг бичдэг байжээ. Дэлгэрхаанд хамт сурч байсан найзууддаа зориулж бичсэн шүлэг юм байна.

Сайн байна уу? найзуудаа
Сар нарны холоос та нарыг бодож
Санаа сэтгэл үймрэн
Санан санан суухад
Санаандгүй байж байгаад
Салж хагацахад урссан
Сайн найзуудын минь
Сархад мэт гашуун нулимс
Санаа сэтгэл дотор минь
Зүрх зүсэн урсаад
Уйтай энэ нулимс

Урсан алга болоход
Урьдын нөхөрлөл сэргэж
Сайн найзуудтайгаа уулзах
Сар нарнаас заяатай
Сайхан тэр өдрийг
Тэсэн ядан хүлээж
Тэртээх холоос
Та нарыг санахад
Нарт буурал хорвоод
Найз нөхөдөөсөө хагацахаас
Өөр хэцүү зовлон
Өнгөт энэ хорвоод үгүй мэт
Та нарыг санахаар
Сайн зохиолч, дуучин
Сэтгэлийн шархад өртсөн
Сайхан сэтгэлт охин ч болж чадна би
Та нараас холдсон энэ их хугацаанд
Хүн хэдий сайн сайхан явлаа ч
Сайн найзгүй бол
Хүний амьдал тэр чигээрээ
Бараан сүүдэр
Найз нөхөд үгүй бол
Хүний амьдралыг тодорхойлоход хэцүү
Сайн найзууд гэдэг ямар чухал гэдгийг
Юу юунаас илүү сайн ойлгож
Найзууд минь нэг л өдөр
Намайг гэсээр ороод ирнэ хэмээн бодож
Хичээлдээ явж ирээд
Хэн нэг нь манайд ирсэн болов уу хэмээн Хэрэндээ л хувцасаа янзалж
Хэнэггүй царайлаад ороход
Хэн ч ирээгүй байдагт жаахан гомддог ч
Хэн нэгэн ирээгүй биз хэмээн гэрийнхэнээсээ асуухад
Үргэлж л үгүй гэсэн хариу авахдаа
Тэд намайг мартаагүй заавал ирнэ гэж
Тэрхэн зууртаа сэтгэлээ тайтгаруулж
Аль эсвэл би өөрөө очдог юм билүү
Аав ээж намайг явуулдаг  болов уу ? хэмээн бодож
Олон хоног сарыг ардаа үлдээлээ
Одоо өвөл ч дуусах дөхлөө
Усны шувуу ирсэн
Урьхан тэр нэгэн цагт ч юмуу
Аадар бороо орж солонго татсан
Сайхан тэр зун ч юмуу
Хэзээ нэгэн цагт
Сайн байна уу гээд уулзах
Болзолт тэр мөчийг
Борхон зүрх  минь түгшин түгшин хүлээсээр,,,,







Бурхан

Би багаасаа л бурханд маш их итгэдэг хүүхэд байжээ. 15 настай байхад бичиж байсан шүлгийн дэвтэрт нэг ийм шүлэг байна.

Бурхан та өгөлгийн эзэн
Бүгд таныг харан
Сайн сайхан бүхнийг хүсэж
Сөхрөн мөргөнө
Хэлсэн хүслийг нь биелүүлж
Хэзээ ч гомдоож байгаагүй
Хүсэл сэтгэлээ умартан

Хүний төлөө амьдарсаар
Эрүүл энх
Элбэг тансаг амьдралыг
Хүмүүс бидэнд бэлгэлсэн
Хариу нэхээгүй ачтан бурхан та минь билээ
Алаг хорвоод
Ач энэрэлээ харамгүй хайрласан
Ачит бурхан таньдаа баярлалаа


Бурханы элч хүмүүн танаа

Бурханы элч хүмүүн танаа
Яруу найрагч. П.Алтанчимэг 

Хүмүүн гэж хэн бэ?
Аав ээж ах дүү нартаа тус дэм болж
Амьдрахын төлөө
Алаг хорвоогийн тоосыг хөдөлгөж
Энэрэнгүй сайхан сэтгэлээр
Энэ дэлхийг уяраах гэж
эх орныхоо төлөө
Эрэлхэгээр тулалдаж
Энх тунхыг тогтоох гэж
Хайр дүүрэн халуун сэтгэлээр
Хүн амьтанд тусалж
Аялгуу сайхан дуугаа

Алтан дэлхийдээ өргөж яваг хэмээн
Бурхан багш бидэнд
Буцаалгүй илгээсэн ч
Бусармаг муу үйлээс нь болж буцааж дуудах болсон юм
Бурхан бидэнд
Хэнд ч гологдохооргүй дүр төрх
Хэнээс ч гуйхааргүй сэтгэлийг
Хэнийг нь ч ялгалгүй тэнцүү хувааж өгсөн ч
Хүн гэдэг амьтан
Хөрст дэлхийд бууж
Хөлд орох цагаасаа
Багахан нүгэл хийхэд нь
Бурхан багш өршөөсөн ч
Сүүлдээ бүр даварч
Атаа чөтөө өвөрлөн
Аль болохгүй бүтэхгүйг хийгээд байхаар нь
Бурхан багш түүнийг
Буцааж ирүүлж
Төрөл арилжин ариутгаад
Төрөл садангаас нь өөр газарт буцаадаг юм
Хэрэв хүн нүгэлийг дэвчин
Буяныг ихэд хийвэл
Хөрст энэ дэлхийд
Хүссэн хугацаагаараа амьдарч болно....

//////////////////////////////////////////////////////
15 настайдаа бичсэн байна.




Хүлээнэ хайрт минь

Хүлээнэ хайрт минь
яруу найрагч. П.Алтанчимэг

Хайрт минь би чамайг хүлээсээр
Сар нар 2 ийг давхцах түгшүүрт тэг агшинд ч
Чамайг би хүлээсээр
Саатан духлаж наргих баясалт тэр мөчид ч
Чамайг би хүлээсээр
Өглөө босоод чамайг хүлээнэ
Өдөр өдрийг тоолон хүлээнэ
Сэтгэл дотороо хайрлан хүлээнэ

Сэрж босоод бас л хүлээнэ
Нарт дэлхий уудам болохоор
Намайг гэх сэтгэлтэй болохыг чинь хүлээнэ.
Хорвоо дэлхий уудам гэж
Хайртай чамтайгаа уулзахыг хүлээнэ
Хүлээнэ хүлээнэ хүлээнэ
Хүсэн хүлээсээр чамайг хүлээнэ
Хэзээ ч тасралтгүй хүлээлт
Хорвоо дэлхийд нэмэгдсэн
Эцэс төгсгөлгүй хүлээлт
Энэ дэлхийд нэмэгдсээр...


Сая л бүгдийг ойлголоо хүү чинь

 Сая л бүгдийг ойлголоо хүү чинь
яруу найрагч. П.Алтанчимэг
Энэ яваа насандаа хэний юуны төлөө
Бидрэн тэнэж яваа юм бэ?
Хэний төлөө гэж сурч, мэдэж
Хайж ирж байгаа юм бэ?
Энэ асуултыг би хэнд тавих ёстой юм бэ?
Хэн надад хариу хэлэх юм бол
15 жил наслахдаа энэ асуултанд хариулахаар хичээсээр өдий хүрлээ.
Эцсийн эцэст би  энэ дүгнэлтэд хүрсэн юм.
БИ.....
Эцэг эхийн энхрийлэл хайрыг амсахаар

Нарт ертөнцөд мэндэлсэн юм
Би ирээдүйд эрдэм чадалтай хүн болоод
Эцэг эхийнхээ
Ачийг хариул
Алаг үр чинь сурч мэдэж, судлаж явна.
Орчлонд ганцхан та нарын ачийг хариулахаар
Олны дунд будилж төөрч л явна
Хүний итгэлийг олох гэж
Хүү чинь хичээж чармайж л явна...

Tuesday, September 25, 2012

Сэтгэлд олдсон хайр.

Багаасаа нэг их сайн биш ч юм бичих дуртай байсан бололтой.  Хэд хэдэн шүлэг бичсэн байхын тэгээд эдгээрийг өөрийн цахим архив буюу блогтоо хадгалахаар шийдлээ.

Сэтгэлд олдсон хайр.
яруу найрагч П.Алтанчмэг
Сэтгэл гэдэг нь хамгийн ариун нанидан 
Хэзээ ч шархлуулж боломгүй ариун эрдэнэ
Хэлэхэд амарч биелүүлэхэд хэцүү
Хэний ч санаанд оромгүй 
Хамгаалж боломгүй эрдэнэ
Хэн нэгэн түүнийг хулгайлж бас болох юм
Хэнд ч бий түүнийг өгөхгүй гэж байсан минь бүтсэнгүй
Хайр сэтгэл гэж сэтгэлийн дайсан
Хайрлаж чадвал сэтгэлийн зул
Хайхрахгүй бол уйтгар гуниг
Хайр сэтгэлийг чи сэтгэлийн угаас хайрла
Анхны хайрын сэтгэлийг хэзээ ч гомдоож болохгүй 
Ахиад чамд ийм ариун хайр олдохгүй
Царай муутай ч гэсэн 
Чамайг тэр хайрладаг бол
Цааргалан эргэлзэлгүйгээр
Чи ч мөн түүнийг хайрла.
**********************************************
10 жилд байхад их л дурламтгай нөхөр байжээ. ккккк



Чамайг хэзээ ч мартахгүй. яруу найрагч. П.Алтанчимэг

Хэнд зориулж бичсэнээ санахгүй байна. Нэг хөөрхөн хөвгүүнд л дурлачихаад л бичсэн бололтой. 

Миний яруу найргийн авьяас

              Бурхан хүнд бүх зүйлийг хийж чадах их хүч бас чадварыг хүнд хайрласан гэдэг. Харин шууд ил биш нуугдмал байдлаар хайрлажээ. Хэрэв хүн өөрийгөө бүрэн таниж хөгжүүлж чадвал хүссэн чадвараа хөгжүүлж өөрийгөө нээж чадах юм байна.

Би 10 жилд байхад жаахан шүлэг оролддог байжээ. Саяхан тэмдэглэлийн дэвтэрийн цуглуулгаа харж байгаад нэг ийм шүлэг бичсэнээ олж үзлээ.

 Тэр үед жаахан хөгжүүлсэн бол юм бичвэл болохоор л байж. Төв аймгийн Дэлгэрхаан суманд хамт сурч байсан ангийн найзууддаа зориулж бичсэн шүлэг. П.Алтанчимэг.