Нислэгийн үеэр сонин гарчиглаж сууж байгаад news week -харах өнцөг булангаас нэг нийтлэл олж уншсан юм. Зарим нэг хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлчих байх гээд нийтлэхгүй байсан юм. Гэхдээ би зөгнөсөн биш угаасаа ийм тавилантай "Хоёрдугаар эгнээнийхэнд хэлэх үг" нэртэй нийтлэлийг хүргэж байна.
“Хоёрдугаар эгнээнийхэн"-д хэлэх үг
2013 оны 10 сарын 8

Харин хоёрдугаар эгнээнийхэн бол дээрх нөхдүүдийн дэмжлэгтэйгээр албан тушаалд очиж, түүнийхээ ч өрийг төлдөг, нэг үгээр хэлбэл далласан газар нь “далдайж”, далайсан газар нь далд орж явах заяанд төрсөн хүмүүс. Нам сонгуульд яллаа гэхэд хамгийн ашигтай “мест” дээр очих ч үр шимийг нь тэднийг албан тушаалд томилсон эзэд нь хүртдэг. Өөрөөр хэлбэл ачааны хүндийг тэд л үүрдэг. “Бүтээн байгуулалтын цаг” дээр Ерөнхий сайд цементийн үнийн нэмэгдлээс болж тэднийг хэрхэн “хяргаж” байхыг харсан биз дээ. “Ажлаа хийж чадахгүй бол зайлаарай, ард чинь олон хүн байна” ч гэх шиг. Гэвч тэдэнд ч гэсэн “барлаг” хэрэгтэй шүү дээ. Тэд бол гуравдугаар эгнээнийхэн...